Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2026 оны 4 дүгээр хуралдаанаар “Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэн дэмжлээ.
БХЯ-ны мэдээлснээр, уг төслөөр одоо мөрдөж буй хуулийн 60 орчим хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж, цэргийн албаны тогтолцоо, хүний нөөц, цэргийн цол, дүйцүүлэх алба, цэрэг татлагын зохион байгуулалтыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улс орны нийгмийн хэрэгцээ, тэр дундаа хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор иргэний цэргийн үүргийг хэрэгжүүлэх хэлбэрт дараах гол өөрчлөлтүүдийг тусгажээ.Үүнд:
Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэж Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал дэвшүүлжээ.
Ингэснээр зөвлөлийн гишүүд хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийн үзэл баримтлалыг эцэслэн, холбогдох яамдаар батлуулах, цаашид Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтсон байна. Тус шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар цэргийн алба хаах эрх зүйн орчин боловсронгуй болж, цэрэг татлага, хуваарилалт, цэргийн цол, хяналтын тогтолцоо илүү тодорхой, улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттай болох ажээ.



