x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр соёл, урлагийн салбарынхантай уулзлаа.

Уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, харьяа агентлаг, Соёл, урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг музей, Монголын уран зургийн галерейн төлөөлөл оролцлоо. Ерөнхийлөгч, соёл, урлагийн салбарын түүхийг бичилцэн, ард түмний оюун санааны дархлааг бэхжүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх, өв соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ.

Салбарын хамт олон төрийн айлчлалын үеэр өвөг дээдсийнхээ түүх, нүүдэлчдийн ахуй амьдрал, зан заншил, өв уламжлал, соёл, урлагаа үзэсгэлэн, хүндэтгэлийн тоглолтоор дамжуулан сурталчилж, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөл батжин бэхжихэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ. Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт улсын хэмжээнд 486 байгууллагад 7,000 гаруй хүн ажиллаж байна. Яамнаас гадна хэрэгжүүлэгч 2 агентлаг, харьяа 26 соёлын байгууллага, аймаг, нийслэлийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын 22 газар, орон нутгийн 24 театр, чуулга, 23 музей, 24 номын сан, 333 соёлын төв төрийн үйлчилгээг хүргэдэг.

Яам цаашид Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалт, салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, соёлын зөөлөн хүчний бодлогыг олон улсад сурталчлан таниулахад онцгой анхаарч байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам энэ онд "Хүннү язгууртны оршуулгын газар", "Эсгий хийх уламжлалт зан үйл", "Малын эмгэг анагаах уламжлалт арга ухаан" гэсэн гурван өвийг ЮНЕСКО-ийн Дэлхийн өв болон Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлнэ. Манай улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр 2026-2029 онд анх удаа сонгогдон ажиллах болсон байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар хэл, түүх, соёлоо сурталчлан таниулах, соёлын өвөө хадгалах, хамгаалах, уламжлуулах, салбарын хөгжил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нь дэмжих зэрэг зорилгоор Соёлын яамыг байгуулж байлаа. Ерөнхийлөгч "Соёлын бүтээлч үйлдвэрлэл"-ийг дэмжиж, Монгол туургатны өв соёлыг дэлхийд таниулах, соёл, урлагийн монгол брэнд хөгжүүлэхийг зорьж байна. Төрийн тэргүүний санаачилга, дэмжлэгээр "Чингис хаан" үндэсний музей байгуулж, Эзэн Богд Чингис хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залсан.

Одоо Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Үндэсний археологи, угсаатны зүйн музейн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Урлагийн боловсролын тэнхимийн багш, хүндэт профессор Осорын Сарантуяа, Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, профессор Гомбожавын Занаа нарт Гавьяат багш, "Музейн шинэ хөгжил нийгэмлэг" ТББ-ын тэргүүн, СУИС-ийн хүндэт профессор, музей судлаач Дамдинсүрэнгийн Цэдмаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top