x

Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хэрэгжиж буй гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд баригдсан 154 айлын орон сууцны нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо. Нээлтийн ажиллагааны үеэр газраа чөлөөлсөн иргэдэд шинэ байрны түлхүүрийг нь гардуулан өглөө.

Шинэ орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг, “Монтед констракшин” компаний гүйцэтгэх захирал н.Энхболд, газраа чөлөөлсөн айл, өрх, иргэд болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын томоохон ажлууд ид өрнөж байна. Зам гүүрний бүтээн байгуулалтын ажлууд, гэр хорооллыг дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулган шинээр орон сууц барих гэх мэт олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Улаанбаатар хотод 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдаж байна. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжиж дуусвал 89980 гаруй айл өрх орон сууцанд орох юм. Саяхан бид Монгол улсын Хөгжлийн банктай хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, ашиглалтын шаардлага хангахгүй хуучны барилгыг буулган шинээр барих төслүүдийг санхүүжүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ төслийг  Хөгжлийн банк 200 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлнэ. Одоогийн байдлаар бид гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 1712 нэгж талбарын газрыг чөлөөлж, 7227 айлын орон сууц ашиглалтад оруулан, агаарын бохирдлын эх үүсвэр болж байсан 5001 айлын янданг буулгаад байна. Үүнээс 2018 онд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2030 айлын орон сууц ашиглалтад орсон” хэмээн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолж байв.

“Монтед констракшин” ХХК-ий гүйцэтгэх захирал н.Энхболд “Манай компанийн хувьд 2014 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ү хэсэгчилсэн талбайн 4.8 га газарт 1200 айлын орон сууцны бичил хорооллын төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд 420 айлын 12-15 давхар орон сууцны барилгуудыг ашиглалтад оруулсан. Мөн 40 гаруй айлын хашааны газрыг бүрэн чөлөөлж, оршин суугчидыг тохилог орон сууцаар ханган ажиллаж байна. 2019 онд 140 айлын хоёр блок бүхий 15 давхар барилга барихаар хашааны газрыг бүрэн чөлөөлж бэлтгэл ажлуудаа ханган барилга угсралтын ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлнэ. Бидний төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй НЗДТГ, НГХДБГ болон шинэ байрныхаа түлхүүрийг гардан авч байгаа иргэдэд баярлалаа” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 19 цаг 4 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 19 цаг 12 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 19 цаг 23 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 20 цаг 33 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 20 цаг 47 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 21 цаг 19 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 21 цаг 29 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top