x

Ерөнхий сайд Н.Учрал Франц Улсын Элчин сайдтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Франц Улс нь Монгол Улсын "гуравдагч хөрш", Европ дахь дотнын, итгэлт түншүүдийн нэг болохыг онцлоод, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, Европын Холбоог үүсгэн байгуулагч орны нэг Франц Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтын нэг гэдгийг тэмдэглэлээ.

Тэрбээр хоёр улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж байгааг дурдаад, харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Францын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө ажиллаж буйгаа онцлов.

Мөн Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслийг Франц Улстай хамтран хэрэгжүүлэх Монгол Улсын байр суурь хэвээр байгааг Ерөнхий сайд онцолж, уг төслийг Францын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бүрэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг талархан хүлээн авч буйгаа илэрхийллээ. Уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим арга хэмжээг энэ оны зургаадугаар сард багтаан авч, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар бэлтгэж байгааг хэллээ.

Элчин сайд Коринн Пэрера хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүх талаар анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол, Францын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд Францын тал өндөр ач холбогдол өгч байгааг онцоллоо.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг компанийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдол, Францын хөгжлийн агентлагийг Улаанбаатар хотноо байгуулах санаачилга, Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах төсөл, цөлжилтийн эсрэг цогц төсөл зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хөтөлбөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 58 мин Ерөнхий сайд Н.Учрал Франц Улсын Элчин сайдтай уулзлаа 1 цаг 10 мин Сурагчдад сүү уулгах "Сүүн дархлаа" хөтөлбөрийг өргөжүүлж, фермерүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно 1 цаг 11 мин Нийслэлд скүүтер, мопедтой холбоотой 5400 гаруй зөрчил илрүүлжээ 1 цаг 11 мин Казахстаны их дуулгаас Монголын тамирчид зургаан медаль хүртлээ 1 цаг 17 мин Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзлаа 1 цаг 26 мин Татварын ачааллыг бууруулж, НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг танилцуулав 1 цаг 28 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цаг 28 мин Вена хотноо 70 дахь удаагийн "Eurovision" дууны тэмцээний нээлт боллоо 3 цаг 32 мин Венецийн биеннальд Монгол Улсын павильон нээлтээ хийлээ 3 цаг 33 мин Стратегийн ордын өгөөжийг Баялгийн санд төвлөрүүлэх хуулийн төслийг яаралтай өргөн барина 3 цаг 37 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ 3 цаг 41 мин Прокурорын байгууллага 421 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 3 цаг 42 мин Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ шийдэл болох трамвай нэвтрүүлнэ 3 цаг 47 мин Дилав хутагтын өвийг судлах, баримтат кино бүтээх санамж бичиг байгууллаа 3 цаг 48 мин "Улаанбаатар марафон-2026" гүйлтийн энгэрийн дугаарыг тарааж эхэлнэ 3 цаг 50 мин АТГ: Ашиг сонирхлын зөрчилтэй 9 нэр дэвшигчийн талаар холбогдох албан тушаалтанд мэдэгдэв 3 цаг 50 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон жолоочийг ухаалаг камераар илрүүлж торгоно 3 цаг 52 мин Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа 4 цаг 4 мин Улаанбаатар марафоны гүйгчдэд энгэрийн дугаар олгож байна 5 цаг 2 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн...
Top