x

Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссар Фолькер Түркийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссар Фолькер Түркийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Хүний эрхийг дээдлэх, хамгаалах нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг. Эдийн засгийн өсөлтийг айл өрх, иргэн бүрд хүргэх үндсэн арга зам нь Үндсэн хуульд заагдсан хүний эрх, эрх чөлөөг дэмжиж, төрийн хүнд суртал, шаардлагагүй дүрэм журмын хязгаарлалт, төрийн хэтийдсэн оролцооноос чөлөөлөх шаардлага бий. Иймээс УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгаа эрх чөлөөг дэмжиж, өсөлт, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын дор 4 чиглэлээр хэрэгжүүлэн ажиллаж буй гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал хэлэв.

Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн асуудлаарх олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийн ойлголт, мэдрэмжийг хүүхдэд бага наснаас нь суулгах, хүний эрхийн өндөр мэдрэмжтэй иргэнийг төлөвшүүлэхэд дорвитой ахиц гаргахад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк Монгол Улсад хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд, аливаа улс бодлого шийдвэр гаргахдаа нийгмийн эмзэг бүлгийг орхигдуулахгүй байх нь чухал. Хөгжлийн төлөвлөлт, төсөвлөлтийг боловсруулахдаа хүний эрх, нийгмийн хөгжлийн шаардлага, байгаль орчноо хамгаалах зорилтуудыг харгалзаж байхад анхаарах нь чухал гэдгийг онцлов. Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга амжилттай хэрэгжвэл хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд ахиц дэвшил гарна гэдгийг илэрхийллээ.

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бодлого шийдвэрт хүний эрхийн зөрчил байгаа эсэхэд дүн шинжилгээ хийдэг болохоор төлөвлөж байгаагаа илэрхийлэв. Мөн Хүний эрхийн сургалт судалгааны Ази, Номхон далайн бүсийн төв байгуулах тухай Харилцан эрмэлзлийн тунхаглалд гарын үсэг зурсанд баяртай байна гэсэн юм.

НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссарын алба ирэх наймдугаар сард Монгол Улсад болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх баг илгээхээр болсон байна.

Монгол Улсад өмнө нь НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Мэри Робинсон 2000 онд айлчилж байжээ гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 7 цаг 5 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top