x

Шадар сайд Н.Номтойбаяр Багануур дүүрэгт ажиллаж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилттэй танилцлаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.05.09/ Багануур дүүрэгт ажиллаж, бүсчилсэн хөгжлийн бодлого, үйлдвэрлэл, логистик, дэд бүтэц, онцгой байдал, лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцлоо.

Тэрбээр бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Багануур дүүргийн ус, дулаан, эрчим хүч, төмөр замын суурь дэд бүтэц бүрдсэн давуу талд нь тулгуурлан бүс хоорондын логистик, үйлдвэрлэлийн гол төв болгон хөгжүүлэх талаар онцлов. Ингэснээр Улаанбаатар хотын ачаа тээврийн төвлөрлийг бууруулж, логистикийн урсгалыг зөв зохион байгуулах боломж бүрдэх юм.

Түүнчлэн Багануур дүүргийн Стандарт, хэмжил зүйн газрын лаборатори дээр ажиллах үеэр тус байгууллага нь стандартын бус түрээсийн байранд ажиллаж байгааг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран шийдвэрлэх боломжийн талаар судална гэдгээ илэрхийллээ.

Цаашид аж ахуй нэгж, үйлдвэрлэгчдэд лаборатори, стандарт, хэмжил зүйн хэрэгцээ нэмэгдэж, энэ салбарын цар хүрээ өргөжихөөр харагдаж байгаа тул итгэмжлэлийн байгууллагуудыг санхүүгийн хувьд бие даасан, зах зээлийн зарчмаар хөгжих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг онцолж байна. Ингэснээр лабораториуд орлогоо өөрсдөө бүрдүүлж, цалин, тоног төхөөрөмжүүдээ шийдвэрлэх боломж бүрдэнэ.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллах үеэр тус бүсэд ойрын жилүүдэд 12-оос дээш давхар орон сууц, хөнгөн болон хүнд үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалтууд нэмэгдэж байгаа учраас цаашид техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгааг тодотгов.

Мөн "Багануур" ХК-ийн уурхай болон Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг өргөжүүлэх, уурхайн техник, технологийн шинэчлэл, үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар холбогдох албаныхантай санал солилцлоо. Энэ үеэр "Нүүрс-пиролизын үйлдвэр" буюу хөх нүүрсний төслийн явцтай танилцсан бөгөөд уг төсөл нь нүүрсийг гүн боловсруулж, хагас кокс болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар агаарын бохирдлыг бууруулж, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох ач холбогдолтой юм.

Түүнчлэн "Месес" ХХК-ийн ган төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэл, технологийн паркуудыг нэг цонхны бодлогоор хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, татвар болон эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Шадар сайд Н.Номтойбаяр дэд бүтэц, тээвэр логистик, экспортын тээвэрлэлтийн асуудлаар Багануур өртөөнд ажиллаж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээ онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top