x

О.Цогтгэрэл: Ардчилсан намын дотоод цэгцрэлт үндсэндээ дууссан

Ардчилсан намаас өнөөдөр /2026.05.07/ "4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өчигдөр /2026.05.06/ боллоо. Энэ нь хурал гэхээсээ илүү алдаа, оноогоо дэнсэлсэн дүгнэлтийн шинжтэй хурал боллоо. Тус хурлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргыг жинхэллээ. Сүүлийн хэдэн сарын үйл явцын хүрээнд 10-аад жилийн турш хаалттай байсан нам үүд хаалгаа нээлээ. 2016, 2020, 2024 онуудад Ардчилсан нам үүрэг гүйцэтгэгч нарийн бичгийн даргатайгаар үйл ажиллагаа явуулж байсан бол одоо бүтэц, зохион байгуулалтын бүрэн шинэчлэл хийлээ.

Цаашид Ардчилсан нам бодлогын зөвлөлүүдэд хуваагдан ажиллана. Нийт 12 бодлогын зөвлөлтэй байхаар болсон. Эдгээр зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах журмыг баталлаа. Мөн ганц жилийн дараа болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээ хэрхэн, ямар хүрээ хязгаарын дагуу тодруулах тухай дүрэм, журмаа боловсрууллаа. Түүнчлэн 24 сарын дараа болох Улсын их хурлын сонгуулийн нэр дэвшигчийг хэрхэн тодруулахтай холбоотой эрх зүйн баримт бичгээ мөн гаргасан. Ардчилсан намын дотоод цэгцрэлт үндсэндээ дууссан. Одоо гадагшаа чиглэсэн улс төрийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, улс төрийн машинаа шинэчлэн тордсон үйл явдал болж өнгөрлөө. Намын төлөөллийн төв байгууллага, аймаг, дүүрэг, нийслэлийн намын хороодын бүрэлдэхүүний ойролцоогоор 70 хувь нь шинэ, залуу хүмүүсээс бүрдсэн. Тэдгээрийн 60 орчим хувь нь 39 хүртэлх насны залуучууд байна. Ардчилсан намд томоохон өөрчлөлтийн салхи орж ирлээ. Мөн салбар хариуцсан таван дэд даргыг сонгосон. Иргэдийн итгэлийг алдалгүй, бүрэн дүүрэн ажиллахад бид бэлэн боллоо.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт:

-Ардчилсан нам ард түмнээсээ эхтэй, зохион байгуулалттай, хийж чаддаг нам гэдгээ Монгол Улсад бүртгэлтэй 30 гаруй намд үлгэр жишээ болгон харуулж чадлаа. Бүтэн 4-5 сарын хугацаанд үргэлжилсэн шинэчлэл, бүртгэл, зохион байгуулалтын ажлын хүрээнд аймаг, дүүргийн намын байгууллагуудаа шинэчлэн зохион байгуулж, Үндэсний бодлогын хороогоо сонгон, Их хурлаа хийж, Хяналтын ерөнхий хороогоо байгуулсан. Эдгээр ажлууд үе шаттайгаар хэрэгжиж, өчигдрийн хурлаар зохион байгуулалтын асуудлаа бүрэн шийдлээ. Ардчилсан нам бол олон ургалч үзлийг уралдуулдаг, нээлттэй, чөлөөтэй нам. Харин бид илүү цэгцтэй, зохион байгуулалттай нам болж чадлаа. Өнгөрсөн 36 жилийн түүхийг харахад ардчилал, тусгаар тогтнол, зах зээлийн эдийн засгийг дэмжсэн үзэл санааны үндсэн дээр байгуулагдсан олон намуудын нэгдлээс манай нам үүссэн. Ардчилсан нам хоёр дахь шинэ сэргэн мандалтаа эхлүүлж чадлаа.

Манай таван дэд дарга салбар салбараа төлөөлөн, улс эх орныхоо хөгжлийн бодлого, үзэл санааг илэрхийлэн ажиллана. Мөн онцлон хэлэхэд, эдгээр таван дэд дарга нь намын таван фракцыг төлөөлж байгаа нь бид үзэл санааныхаа төлөө эв нэгдэлтэйгээр нэгдэж чаддагаа харуулсан томоохон амжилт боллоо.

Бидний өмнө хийх ажил олон байна. Удахгүй болох аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд хэрхэн оролцох бодлогоо мөн боловсруулсан. Энэ сонгууль бол Ардчилсан намын сэргэлтийн дараах хамгийн эхний том сорилт гэж харж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 7 цаг 4 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top