x

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо сургуулийн хоолны асуудлаар ажлын хэсэг байгууллаа

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11:05 цагт Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, Ц.Идэрбат, М.Сарнай, Ж.Галбадрах, Г.Лувсанжамц, Д.Рэгдэл, Ч.Ундрам, Х.Жангабыл, Ц.Мөнхтуяа, О.Саранчулуун, О.Номинчимэг нарын буюу 52.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Байнгын хорооны хуралдааны эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулах, суралцагчдад чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шим тэжээллэг хоол хүнсээр үйлчилж, тэдний оюуны болон бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих чиглэлээр санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, тогтоол гаргав. Ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн хоол" хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх Боловсролын, Эрүүл мэндийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг Байнгын хорооны энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар сонсож, хэлэлцсэн юм.

Тогтоолд хүүхийн хеликобактерийн өвчлөлийг бууруулах, эрүүл, зөв хооллох дадал, зуршлыг дээшлүүлэхтэй холбоотой агуулгыг нэмж тусгах саналыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, О.Саранчулуун нар гаргав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа нар сургуулийн гал тогоог сайжруулах, хүнсний хангамж, нийлүүлэлт эрхэлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих шаардлага байгааг ажлын хэсэг зөвлөлөө. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжсэн тул тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүдээс саналыг тусгаж батлахаар тогтов.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, Ч.Ундрам, М.Сарнай нар ажиллахаар боллоо. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top