x

“Дайны золиос болсон хүмүүс” буюу Монголд олзлогдсон Япон цэргүүдийн тухай ном гарчээ

Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас “Дайны золиос болсон хүмүүс” номыг бэлтгэн гаргажээ. Тус бүтээлд 1945-1947 онд Монголд олзлогдон Япон цэргүүдийн амьдрал, үйл ажиллагааны талаар шинэ сонирхолтой баримтуудыг дэлгэсэн өгүүлжээ. 

“Дайны золиос болсон хүмүүс” номыг Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын орлогч дарга Б.Эрдэнэбилэг “1945 оны чөлөөлөх дайн ба БНМАУ-ын улсыг аюулаас хамгаалах байгууллагын үйл ажиллагаа” сэдэвт судалгааны ажлаар Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалж, Шинжлэх ухааны доктор Ж.Урангуатай хамтран дээрх бүтээлийг ном болгон хэвлүүлжээ. 

Түүхээс харахад тухайн үед 1945 оны чөлөөлөх дайны дараахан Монголд ажиллах хүч ихээхэн шаардлагатай байсан учир ЗХУ-д хүсэлт тавьсны дагуу зургаан удаагийн цуваагаар 12300 гаруй олзлогдсон Япон цэрэг тэр жилийн намар Монголд хөл тавьсан баримт бий.

Тэднийг аж үйлдвэрийн комбинат, шохойн үйлдвэр, Сүхбаатар шүдэнзний үйлдвэр болон бусад сангийн аж ахуй, Налайхын нүүрсний уурхай, тоосгон завод зэрэгт ажиллуулсан ба олзлогдогсдын дотор жолооч, слесарь, загасчин, тариачин, төмөр замчин, сэтгүүлч, нягтлан бодогч, багш, гэрэл зурагчин зэрэг мэргэжилтэй 1000 орчим хүн байж. 1947 оны 10 дугаар сарын 14-28-ны хооронд японы 10705 олзлогдогсдыг буцаасан бөгөөд олзонд байхдаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн этгээдүүдийг Монголд үлдээн, хожим 1957 онд Хятадаар дамжуулан нутаг буцаажээ.  Нийт 13 япон цэрэг манай улсын хуулиар шийтгэгдсэн байдаг аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 19 цаг 6 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 19 цаг 14 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 19 цаг 25 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 20 цаг 35 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 20 цаг 49 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 21 цаг 21 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 21 цаг 31 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top