x

Хот хоорондын автобус “Лавай” авто буудлаас үйлчилнэ

Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн Төв, Өмнөговь, Дундговь аймаг чиглэлийн үйлчилгээ 2019 оны нэгдүгээрсарын 20-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүрэгт байрлах “ЛАВАЙ АВТО БУУДАЛ”-д шилжинэ. Иймд тус чиглэлүүдэд зорчих иргэд үйлчлүүлэгч та бүхэн “Лавай” шинэ автобуудлаар үйлчлүүлээрэй.

Улаанбаатар хотод байрлалтай Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төвийн ачаалал болон замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, иргэдэд түргэн шуурхай, ая тухтай үйлчлэх нөхцөлийг сайжруулах, ойртуулах үүднээс хот хоорондын зорчигч тээврийн “Лавай” автобуудлыг байгуулаад байна. Төв, Өмнөговь, Дундговь чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ “Лавай” автобуудалд шилжсэнээр тус чиглэлд үйлчилж буй автобуснууд хот доторх замын түгжрэлд саатахгүй, тээвэрлэлтийн хугацааг багасгах боломж бүрдэж буй юм.

Шинэ авто буудал нь MNS 6300:2011 стандартын дагуу баригдсан, явах зорчигчийн тусгай танхимтай, жолоочийн амрах хэсэг, хүүхэд асрах зориулалтын өрөөтэй, иргэдэд үзүүлэх авто тээврийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу хүргэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой юм.

“Лавай” автобуудал нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар цахилгаан станцын гэрлэн дохиотой уулзварын урд буюу Бетон Арматур корпорацийн /БАК/ зүүн талд байрлалтай юм. ”Лавай” авто буудлын чиглэлд нийтийн тээврийн 13 чиглэлийн автобус хүрч үйлчилнэ.

“Лавай” автобуудал доорх 8 чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ.

Үүнд:

1. Төв аймгийн Зуунмод сум

2. Дундговь аймгийн Сайнцагаан сум

3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сум

4. Дундговь аймгийн Сайхан-овоо сум

5. Өмнөговь аймгийн Даланзадгад сум

6. Өмнөговь аймгийн Гурвантэс сум

7. Өмнөговь аймгийн Цогтцэций сум

8. Өмнөговь аймгийн Цагаанхад баг

АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 19 цаг 7 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 19 цаг 15 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 19 цаг 26 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 20 цаг 36 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 20 цаг 50 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 21 цаг 22 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 21 цаг 32 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top