x

Төрийн албаны зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг явуулахад ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, Төрийн албаны тухай хууль болон албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангаагүй, түр орлон болон сэлгэн, шилжин ажиллуулах журам зөрчсөн нийт 287 зөрчил илрүүлсэн байна.

Өнгөрсөн онд хөдөлмөрлөх зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар 590 өргөдөл, гомдол ирснээс 589-ийг шийдвэрлэсэн бөгөөд 145-д хугацаатай үүрэг даалгавар өгч, захиргааны шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулсан байна.

Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг чанаржуулах, сайжруулах зорилгоор яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журамд "Чадахуйн зарчим"-ын хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээг Төрийн албаны зөвлөл үнэлдэг байх талаар Засгийн газарт хүсэлт гарган, тогтоол батлуулсан аж. Энэхүү хөндлөнгийн үнэлгээг анх удаа 15 яам, 44 агентлаг, 22 аймаг, нийслэлийн ЗДТГ-ыг хамруулан хийжээ. Үнэлгээгээр яамд 80.3, агентлаг 70.7, аймаг, нийслэлийн ЗДТГ 77.5 хувийн дундаж гүйцэтгэлтэй үнэлэгдсэн бөгөөд жил бүр тогтмол үнэлгээ хийдэг эрх зүйн орчин бүрдүүлсэн нь үр дүнтэй ажил болж байна хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга танилцуулгадаа дурдсан.

Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг 4 зохион байгуулж, нийт шалгалтад орсон 11,029 иргэнээс тэнцсэн 4,547 иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэжээ. 2024 онтой харьцуулахад бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо 12 хувиар, шалгалтад оролцогчдын тоо 16.1 хувиар буурсан хэдий ч шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн иргэдийн тоо 5 хувиар нэмэгдсэн байгаа нь иргэдийн төрийн албанд ажиллах хүсэл сонирхол их байгаагийн илрэл юм гэж Төрийн албаны зөвлөлийн дарга тодотгосон.

Тэрбээр цааш нь төрийн албаны судалгаа, шинжилгээ, төрийн албан хаагчийн сургалт, төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл, Зөвлөлийн үйл ажиллагаа болон Төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа танилцуулсан. Тэрхүү саналд Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийг эрчимжүүлэх, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны чиглэлээр нэгдсэн зохицуулалт хийх, төрийн албаны хүний нөөцийн үндэсний хөтөлбөрийг батлах, төрийн алба, албан хаагчтай холбоотой хууль тогтоомж, бодлого шийдвэр гаргахад мэдээллийн нэг эх сурвалж, суурь бааз нь Төрийн албаны зөвлөлийн мэдээллийн нэгдсэн сангийн систем байж, төрийн албаны их өгөгдөл болгон ашигладаг байхыг хуульчлах талаар тусгасан байлаа.

Мөн Төрийн албаны хөдөлмөр эрхлэлтийн орчин нөхцөлийн нэгдмэл бодлого хэрэгжүүлж, төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахтай холбогдох баримт бичгийн төслийг боловсруулж, 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх, Төрийн албаны хүний нөөцийг бэлтгэх, сургах, мэргэшүүлэх нэгдсэн бодлого, зорилтот хөтөлбөрийн төслийг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн боловсруулж 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхийг чиглэл болгосон.

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхээр Төрийн албаны зөвлөлөөс баталсан дүрэм, журмууд Төрийн албаны хуулийн зохицуулалт, үзэл баримтлалаас давсан зохицуулалттай байгаад нэг бүрчлэн үнэлэлт өгч, хуулиас давсан журмын зохицуулалтыг засах ажлыг нэн яаралтай хэрэгжүүлэхийг Төрийн албаны зөвлөлд даалгасан бөгөөд 213,611 төрийн албан хаагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж ажиллах нь Төрийн албаны зөвлөлийн үндсэн чиг үүргийн нэг байхаар Төрийн албаны хуулийн шинэчлэлд тусгахад анхаарахыг чиглэл болгов.

Тус байгууллагад төрийн албаны сургалтын чанар, хөтөлбөрийн агуулга, үр дүнд анхаарч, сайжруулахад хамтран ажиллах, төрийн жинхэнэ албаны шалгалтын агуулга, хэлбэрийг шинэчлэх, сонгон шалгаруулж томилох, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, сургах, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэх нэгдсэн арга зүйг боловсруулж, хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагуудад мэргэшил, арга зүйн зөвлөгөө үзүүлэхийг даалгасан. Түүнчлэн төрийн албаны хаагчийн ажлын байран дахь сэтгэл зүйн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартыг боловсруулж, батлуулах ажлыг 2027 онд багтаан зохион байгуулахыг чиглэл болгов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 8 цаг 5 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top