x

Монгол Улсад Генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой тохиож байна

Монгол Улсад Генерал цол олгож эхэлсэн түүхт 82 жилийн ой тохиож байна.

Монгол Улсад анх 1944 онд энэхүү цолыг олгож эхэлсэн. 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улсын бага хурлын шийдвэрээр Ардын засгийн газрын 152 дугаар тогтоолоор олгож эхэлсэн тухай түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ. Энэхүү түүхэн өдрийг 2004 оноос хойш “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж ирснээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд жил бүр ээлжлэн цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг бахархалт уламжлал тогтсон юм.

82 жилийн тэртээ буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны энэ өдөр анхны 11 генерал цолтон төрөн гарсан нь Монгол цэргийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн түүхэн үйл явдал байлаа. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл нийт 240 цэргийн зүтгэлтэнд генерал хэмээх эрхэм цолыг хүртээсэн байна. 240 генералаас Маршал цолтон нэг байгаа нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал юм.

Хурандаа генерал цолтон Монгол Улсад найм байдаг бөгөөд найман хүнээс одоо нэг нь л амьд сэрүүн байгаа аж. Тэр нь өдгөө 102 настай С.Лувсангомбо генерал юм. Тэгвэл дэслэгч генерал 23, хошууч генерал 123, бригадын генерал 73 байна. Мөн эмэгтэй хүн генерал цол хүртсэн ганцхан тохиолдол бий. Монголын цор ганц эмэгтэй генерал нь бригадын генерал Г.Болор билээ. 82 жилийн түүхэн дэх 240 генералаас өдгөө 60 гаруй нь ажил үүргээ гүйцэтгэж байна.

Хамгийн олон генерал цолтонтой аймаг нь Завхан бөгөөд 27 генерал албан ёсоор бүртгэлтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top