x

Хууль зүй, дотоод хэргийн салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдрөөс жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нээлтийн үгэндээ, Хууль зүй, дотоод хэргийн салбар эрх зүйн шинэтгэлийн бодлого, хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа, эрх зүйн туслалцаа, хил хамгаалах, цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, гадаадын иргэн, иргэний харьяалал, цагаачлалын асуудал, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, архивын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж буй томоохон салбар болохыг онцлов. Сүүлийн жилүүдэд тус салбарын үйл ажиллагаанд тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч бодит амьдрал дээр тулгарч буй асуудал бэрхшээл, иргэдийн санал шүүмжлэл нь ажлын чанар, хүртээмжийг сайжруулахад чухал үндэс суурь болдог тул олон нийт энэхүү өдөрлөгт идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг уриалсан юм.

ШШЕГ-ын Инженер техникийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн эрхлэгч Г.Ганзориг, тус лаборатори олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн техник хэрэгсэл, программ хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буйг хэллээ. Тухайлбал, эднийх хоёр цаг тасралтгүй ажиллах дроныг үйл ажиллагаандаа ашиглах болсон байна. Уг дрон нь газар зүйн орчин, байрлал, саадаас хамаарч, 3-20 км-ийн радиусыг тодорхойлох хүчин чадалтай. Ингэхдээ 20 км-ийн радиус дахь эд зүйлсийн хэмжээсийг тогтоох боломжтой гэдгийг тайлбарласан юм. Хэн нэгэн шинжээч, ажилтан, албан хаагч хүрч очих бололцоогүй нөхцөлд ашиглах техник хэрэгслийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ажлын нарийвчлалтай сайжирч, үр дүн нь өндөрсдөг аж.

ХХЕГ-ын Автын тоо бүртгэл, ашиглалтын инженер, ахмад Г.Базардарь мөн үеэр ярихдаа "Нээлттэй хаалганы өдөрлөг"-өөр 13 нэр төрлийн техник хэрэгслийг дэлгэн үзүүлж байгаагаа хэлэв. Хил хамгаалах байгууллага 2020 оноос эхлэн парк шинэчлэлтийг үе шаттай хэрэгжүүлэх болжээ. Эдгээр техник хэрэгслийг хилчид хилийн манаанд ашиглах болсон байна. Ингэснээр хилийн манааны үүрэг гүйцэтгэх чадамж сайжирч, хил зөрчигчийг хурдан шуурхай илрүүлэх болсон гэнэ.

Энэ мэтээр хууль зүй, дотоод хэргийн салбарынхан гурван өдрийн турш иргэд, олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчилна. Тухайлбал, Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатчидын танхимын төлөөллөөс хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авч болох юм. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтээ өгч болох зэргээр өдөрлөгийн үйл ажиллагаанд зохион байгуулалт хийсэн байв.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд салбарын үйл ажиллагаа ганц нэг өдрийн өдөрлөгийн үеэр иргэдэд ил тод байх биш, үргэлж нээлттэй байж, түргэн шуурхай үйлчилдэг тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч байгаагаа онцолж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top