x

Нийслэлийн 204 хороонд хийсэн тохижилтын ажлын үр дүнг хэлэлцлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн судалгаа, нийслэлийн 204 хороонд хийсэн тохижилтын ажлын үр дүнг хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 22 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 78.2 хувьтай байна. НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, явцын талаар танилцууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нийслэлийн 204 хороонд 2025 онд хийсэн тохижилтын ажлын үр дүнг танилцууллаа. Тэрбээр "Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/560 дугаар захирамжаар нийслэлийн 204 хороонд тохижилт, засвар шинэчлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Нийт 582 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн. Нийт ажлын 52 хувь нь инженерийн байгууламжийн ажил, үлдсэн 48 хувь нь тохижилтын ажил байсан. Үүнээс шинээр хийсэн ажил 56 хувь, засварын ажил 44 хувийг эзэлж байна. Тоглоомын талбай, спорт талбай, явган зам, гэрэлтүүлэг, автобусны буудал зэрэг дэд бүтцийн болон нийтийн эзэмшлийн орчныг сайжруулах ажлууд түлхүү хийсэн. 2025 онд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 11670 зөрчил илрүүлж, үүнээс 5910 зөрчлийг арилгасан. Барилга байгууламж, худалдаа үйлчилгээ, зам, замын байгууламж, тохижилт, ногоон байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламжийн чиглэлээр зөрчлүүдийг илрүүлж ажиллалаа" гэлээ.

Дүүргүүдийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг арчилж, засварлах ажлууд 2026 онд мөн үргэлжилж байна. Эдгээр ажлын үр дүнд хороодын орчны өнгө үзэмж сайжирч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна. Тодруулбал,

  • Баянгол дүүрэгт 2025 онд нийт 34 хороонд 87 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 18 байршилд тоглоомын талбай засварласан.
  • Баянзүрх дүүрэгт 2025 онд нийт 43 хороонд 61 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 19 байршилд тоглоомын талбай засварласан.
  • Сонгинохайрхан дүүрэгт 2025 онд нийт 43 хороонд 105 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 30 байршилд тоглоомын талбай засварласан.
  • Сүхбаатар дүүрэгт 2025 онд нийт 22 хороонд 28 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 11 байршилд тоглоомын талбай засварласан.\
  • Чингэлтэй дүүрэгт нийт 24 хороонд 85 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 16 байршилд явган зам засварласан.
  • Хан-Уул дүүрэгт 2025 онд нийт 25 хороонд 92 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 18 байршилд явган зам шинэчилсэн.
  • Налайх дүүрэгт 2025 онд нийт 8 хороонд 102 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс 26 байршилд тоглоомын талбай, 21 байршилд автобусны буудал засварласан.
  • Багануур дүүрэгт 2025 онд нийт 5 хороонд 16 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс тохижилтын ажил 25 хувь, инженерийн байгууламжийн ажил 75 хувийг эзэлсэн.
  • Багахангай дүүрэгт 2025 онд нийт 2 хороонд 11 төсөл, арга хэмжээ хэрэгжсэн. Үүнээс тохижилтын ажил 80 хувь, инженерийн байгууламжийн ажил 20 хувийг эзэлсэн байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 34 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top