x

Цас орвол өвөлжилт хаваржилт хүндрэх төлөвтэй байна

Орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, Онцгой байдлын байгууллага, анги, салбарын үйл ажиллагаатай танилцах, цаг үеийн шаардлагатай асуудлыг шийдвэрлэх, алба хаагчидтай уулзалт зохион байгуулах, шинээр байгуулагдах гал түймэр унтраах, аврах анги, аврах нэгж, салбарын бэлтгэл ажлын явцтай танилцах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч  генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байна.

Тэрээр энэ сарын 15-16-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор аймгуудад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.

Өвөрхангай аймгийн хувьд энэ жил бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, ургамлын гарц тааруу  байгаа ч нийт нутгаар цасан бүрхүүл багатай өвөлжилт хүндэрсэн сумд байхгүй. Засгийн газрын 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний хүрээнд сумдын нөөцөд 880 тн өвс, 557 тн үйлдвэрийн тэжээл бэлтгэж, тэжээлийн аюулгүй нөөцийг 100 хувь бүрдүүлжээ.

Харин Баянхонгор аймгийн хувьд Засгийн газрын 218 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өвөлжилт, хаваржилтийг хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, сумдын нөөцөд 662,3 тн өвс тэжээл, аймгийн аюулгүй нөөцөд 181,6 тн өвс тэжээлийг бэлтгэсэн. Бэлчээрийн өвс тэжээлийн хүрэлцээ хангамж муу байгаагаас өвс, тэжээлийн 60 хувь, сум, аймгийн нөөцийн өвс тэжээлийн 25 хувийг зарцуулаад байна. Нийт нутгаар цасан бүрхүүл тогтоогүй. Цас орвол өвөлжилт хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг танилцууллаа.

Мөн аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан, алба хаагчидтай уулзалт хийсэн юм.

Уулзалтын  үеэр Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулахаас гадна алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, нийгмийн баталгааг хангах хууль, эрхзүйн томоохон өөрчлөлт шинэчлэлтүүдийн талаар мэдээлэл өгч, үүрэг чиглэл өгөв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 19 цаг 5 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 19 цаг 13 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 19 цаг 24 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 20 цаг 34 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 20 цаг 48 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 21 цаг 20 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 21 цаг 30 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top