x

0-5 настай хүүхдээ эмчлүүлж буй эцэг, эхэд цалинтай чөлөө олгохоор боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 0-5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээрээ 3-5 хоног чөлөө авч асарсан эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох тогтоол гаргалаа.

Өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох саналыг Улсын онцгой комиссын хуралдааны үеэр гаргасан билээ.

Энэ талаар ЗГХМОНХХ-ийн дарга мэдээлэхдээ хувийн компани, ААН-үүдийг энэ тогтоолыг дэмжиж ажиллахыг уриалалаа.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учир Засгийн газар яаралтай хэлэлцэн уг тогтоолыг гаргалаа.

Мөн удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Энэ үеэр томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, нөхцөл байдал нэлээн хүндэрч магадгүй тул бага насны хүүхдээ дагуулан гадуур гарахгүй, нэг нэгнээ тэвэрч үнсэхгүй байя гэсэн уриалгыг гаргаад байгаа.

Өнгөрсөн шинэ жилийн баярын дараа томуу, томуу төст өвчний дэгдэлт огцом нэмэгдсэн. Тиймээс хүүхдүүдээ цаг тухайд нь вакцинд хамруулах, дархлааг нь байнга дэмжих, дааруулахгүй байх, олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг мэргэжилтнүүдийн зүгээс зөвлөж байгаа юм.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 19 цаг 7 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 19 цаг 15 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 19 цаг 26 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 20 цаг 36 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 20 цаг 50 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 21 цаг 22 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 21 цаг 32 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top