x

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж, өнгөрсөн сарын 9-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр эхлэв.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал дуусаагүй. Тиймээс чуулганы өнөөдрийн хуралдаанд гишүүдийн ирц хангалтгүй байх шиг байна. Мөн УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар биечлэн санал өгөх боломжийг олгох нь зүйтэй хэмээн үзэж, нэг хоногийн завсарлага хүсэж байна” гэлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт уг асуудлаар тус бүлэгт нэг хоногийн завсарлага өгч байгаагаа мэдэгдсэнээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай тус хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн санал хураалтыг чуулганы ирэх пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов. Хуулийн төсөлд,

-Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,

-Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,

-Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгаад буй. Мөн УИХ-ын гишүүн УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд хүрэлцэн ирсэн, ээлжит чуулганы санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцсон байх шаардлагатайг тусгасан юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж” хэмээн нэмж тусгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АТГ ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг бүрэн цахимжуулна 1 цаг 24 мин "Ногоон автобус"-ны хэргийг шалгаж дуусан прокурорт шилжүүллээ 1 цаг 25 мин Меланиа Трамп Ж.Эпштейнтэй ямар ч холбоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв 1 цаг 31 мин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа 1 цаг 31 мин Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэл дэх химийн хорт бодисын хэрэглээг багасгах төсөл хэрэгжүүлнэ 1 цаг 32 мин Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар орлуулах гээд байхгүйгээр бодит үр дүнг дээдлэн ажиллавал иргэдийн дэмжлэгийг авч чадна 1 цаг 32 мин "Orion" сансрын хөлөг Дэлхий рүү буцах замынхаа талд явж байна 1 цаг 35 мин Чөлөөт бөхийн Азийн аваргаас Э.Даваанасан алт, хоёр бөх хүрэл медаль хүртлээ 1 цаг 36 мин "Барселона" шүүлттэй холбоотой гомдол гаргав 3 цаг 35 мин Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 1214 удаагийн дуудлагаар 1568 хүний амь насыг авран хамгаалжээ 3 цаг 35 мин Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно 3 цаг 40 мин “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо болно 3 цаг 42 мин Баасан гарагт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 44 мин Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна 3 цаг 45 мин Теслагийн инженер асны үүсгэн байгуулсан стартап зэсийн уурхайг автоматжуулахын тулд Pronto-той хамтарчээ 16 цаг 45 мин Израилийн Ливан дахь халдлага нь АНУ-Ираны гал зогсоох хэлэлцээрийг "ноцтой зөрчсөн" үйлдэл гэж Ираны сайд мэдэгдэв 16 цаг 48 мин Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлэжээ 16 цаг 51 мин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлаар УИХ маргааш шийдвэрээ гаргана 18 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 20 цаг 41 мин Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв 20 цаг 41 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан тө... Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн... НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байн... Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан ... ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижла... УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы хуралдаанд үг хэллээ Цаг агаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул галын аюул... Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг ... Увс аймгийн гол, нууруудын мөс нимгэрч, цөмрөх эрсдэлтэй бай... Microsoft компани Японд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулн...
Top