Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймагт ажиллах үеэрээ ажил үйлсээрээ бусдыгаа манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Тодруулбал, Сэргэлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Ламжаагийн Баасанцэрэн, Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Уртнасангийн Болормаа нарт “Гавьяат багш” цол олгов. Мөн “Монгол туургатан театр”-ын морин хуурч Гомбодоржийн Эрдэнэбаатарт “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цол хүртээлээ.
1961 оноос хойш Төв аймгийн боловсролын салбараас 24 гавьяат багш төрөн гарсан бөгөөд өнөөдөр 26 гавьяат багштай болж байна.



