x

УИХ-ын дарга С.Бямбацогт парламентад суудалтай таван намын удирдлагуудтай уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-д суудалтай таван намын удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, Шадар сайд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг, УИХ-ын гишүүн, Иргэний Зориг Ногоон намын дарга Б.Батбаатар нар оролцлоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд парламент бол зөвшилцлийн байгууллага гэдгийг тодотгоод парламентаас гарах аливаа бодлого, шийдвэр бүрд УИХ-д суудалтай таван намын төлөөллийн оролцоог хангаж, саналыг тусгаж, зөвшилцөл ойлголцлыг үндсэн зарчмаа болгож, ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй байгаа энэ цаг үед улс орны нийтлэг эрх ашгийг чухалчилж, парламентын засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэж буйгаа тодотгов. Ингэхдээ мэдээллийн технологийн давуу талыг ашиглан парламентын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох ажлыг үргэлжлүүлнэ хэмээв. Энэ хүрээнд УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын хяналт шалгалтын тухай зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаагаа дурдлаа.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүдийн идэвх оролцоог сайжруулах, хурлаа тасалдаг байдалд тодорхой хязгаарлалт тавих чиглэлээр парламентад суудалтай намуудын удирдлагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. УИХ-д суудалтай намуудын удирдлагууд парламентын ардчиллыг бэхжүүлэх, улс орны нийтлэг эрх ашгийг төлөө эвлэлдэн нэгдэх, УИХ-ын даргын санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, нийгэм эдийн засгийн хүрээнд тулгамдаж буй асуудлаар санал солилцож, нээлттэй ярилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 9 цаг 8 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top