x

Маргаашнаас бүх төрлийн шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурна

Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов. ЗГХЭГ, УУХҮЯ-аас өгсөн чиглэлийн дагуу АМГТГ-аас нефть импорлогч компаниудтай зөвшилцөн маргаашнаас АИ- 80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг  литр тутамд  100 төгрөгөөр бууруулахаар болсныг мэдэгдлээ.

Дэлхийн зах зээл дээрхи түүхий тосны үнэ, Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас тус тус буурч байгаатай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргасан байна. 2018 оны 12 дугаар сараас эхлэн шатахууны үнийг бууруулах талаар импортлогч компаниудтай зөвшилцөн жижиглэнгийн үнийг шат дараатай бууруулж, өргөн хэрэглээний бензин, түлшний үнийг ийнхүү литр тутамд нийт 250 төгрөгөөр хямдруулаад байна.

Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Эрдэнэс Монгол" ХХК- ийн дэд захирал О.Одбаяр, судлаач Б.Солонгоо нарыг хүлээн авч уулзан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах ажлын явцын мэдээллийг сонсов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Хэрүүлч өвгөн (66.181.160.112)
    Ёстой зад бууруулах хэрэгтэй, бензиний үнийг шүү. Ард түмнээ шулдаг хэдхэн бензиний бизнесч эрхлэгчдийг МАНАН-гууд өмөөрөх юмаа даа.
    2019 оны 01 сарын 15 | Хариулах
    • Галдан
      Монгол өөрөө бензин үйлдвэрлэх хэрэгтэй
      2019 оны 01 сарын 15
  • Зочин (66.181.160.112)
    Чааваас даа. Ард түмнийхээ эрх ашгийг биш, зөвхөн хэдхэн беинзиний бизнесээ өрөвдөөд 100-хан төгрөг бууруулах гэж дээ. Бүр болдогсон бол 500 төгрөгөөр бууруулсан ч яадаг юм.
    2019 оны 01 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 19 цаг 5 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 19 цаг 13 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 19 цаг 24 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 20 цаг 34 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 20 цаг 48 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 21 цаг 20 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 21 цаг 30 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top