Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Хуралдаанаар Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэл, хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж байна. Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг УИХ-д танилцуулж ёсчилсон. Тэрбээр тус үеэр хэлэхдээ, “Төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар энэ өдрөөс эхлэн хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөс хамаарах бүхнийг хийх болно.
Төрийн сангаа удирдаж, байгаа хөрөнгө, нөөцөө зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслаж зогсоох, татвар төлөгчдийн хөлс, хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж хэмнэхэд онцгой анхаарна” хэмээн мэдэгдсэн юм.



