Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах зорилгоор “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэхүү Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу уг санал асуулгын нэг дэх шатанд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2 мэдээлэл цуглуулагч түүвэрт сонгогдсон Сүхбаатар, Мандал, Сайхан, Баянгол, Баруунбүрэн сумдын нийт 5 нэгжийн 50 иргэний мэдээллийг цуглуулж, 100 хувийн гүйцэтгэлтэй 1-р шатны санал авалтыг дуусгасан байна.
Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат 2026 оны 4 сарын 11,12-ны өдрүүдэд нийслэл хотноо болно.
Тус санал асуулгын нэг дэх шатны мэдээлэл цуглуулалтыг 2026 оны 3 дугаар сарны 27-нд эхэлсэн бөгөөд 7 хоногийн хугацаанд үргэлжлэн өнөөдөр ийнхүү өндөрлөж байгаа юм.



