x

Ням-Осорын Учрал Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдлоо

УИХ-ын чуулганы 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томиллоо.

Хуралдааны үеэр Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авч, завсарлагын дараа Ерөнхий сайдыг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр олонх болсон Монгол Ардын Намын дарга, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх санал гаргасан бөгөөд уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн санал, дүгнэлтийг танилцуулсан.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Завсарлагаас өмнө болон дараа нийт 40 гаруй гишүүн асуулт асууж, үг хэлсэн байна. Гишүүд махны экспорт, Асгатын мөнгөний орд, инфляц, шатахууны үнэ, татварын бодлого, авлигын эсрэг тэмцэл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж, тодорхой бодлого хэрэгжүүлэхийг хүсэв.

Асуултад хариулахдаа Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Засгийн газрын бүтцийг үйл ажиллагааны зорилтод нийцүүлэн шинэчлэх шаардлагатайг онцолж, чиг үүргийн давхардалтай зарим байгууллагыг татан буулгах шаардлага байгааг хэллээ. Мөн төрийн албанд өргөн хүрээний халаа сэлгээ хийхгүй гэдгээ илэрхийлэв.

Тэрбээр дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж буй нөхцөлд шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх, БНХАУ-аас авах шатахууны хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцээ үргэлжлүүлэхээ мэдэгдэв. Үнийн өсөлтөөс иргэдийг хамгаалахын тулд шаардлагатай салбарт татаас олгох, аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэх бодлого хэрэгжүүлэх боломжтойг дурдсан. Мөн шатахуун импортлогчдод тусгай ханшаар валют олгох, форвард хэлэлцээр хийх зэрэг бодлогын арга хэмжээг Монголбанктай ярилцаж буйгаа мэдээллээ.

Түүнчлэн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшлийн орон зайг тэлэх, татварын шинэчлэл хийх, төрийн өмчит компаниудын бүтцийг өөрчлөх, зөвшөөрлийн тогтолцоог цахимжуулах, төсвийн зарлагыг бууруулах зэрэг асуудалд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн дараа санал хураалт явуулахад чуулганд оролцсон гишүүдийн 82.2 хувь нь дэмжиж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай тогтоол батлагдлаа.

Тогтоолын эцсийн найруулгыг сонсгосны дараа Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Н.Учрал үг хэлэхдээ Ерөнхий сайдын алба нь эрх мэдэл бус өндөр хариуцлага гэдгийг онцолж, гурван том эрсдэлтэй нөхцөлд Засгийн газар ажиллаж эхэлж байгааг дурдав. Үүнд шатахуун, түүхий эдийн үнийн савлагаа, төсвийн орлогын тасалдал, дотоодын эдийн засгийн гацаа болон улс төрийн талцал зэрэг сорилт багтаж байгааг тодотголоо.

Тэрбээр Засгийн газар "Чөлөөлье" санаачилга болон эрх чөлөөний дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг иргэдийн орлоготой уялдуулах, хувийн хэвшлийг дэмжих, хүнд суртлыг бууруулах эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээ мэдэгдэв.

Мөн дэлхийн геополитикийн өөрчлөлт, эдийн засгийн сорилтыг даван туулахын тулд улс төрийн намууд, иргэд, бизнесийн байгууллагууд хамтран ажиллах шаардлагатайг онцолж, Монгол Улсын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдлын төлөө хамтдаа ажиллахыг уриаллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 13 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top