x

Г.Занданшатарыг есөн сарын дараа Ерөнхий сайдаас эгүүлэн татлаа...

Анхнаасаа хэлж байлаа, Г.Занданшатар түр томилолтоор Ерөнхий сайдаар суулаа гэж. Тэр ёсоор боллоо. Уулаасаа Г.Занданшатар сайндаа, муудаа Ерөнхий сайд болсон юм биш. МАН төрийн толгойд хэт удсан. Засаглалын ялзрал үүсгэсэн. Төрийн институциүдийн зөрчил хэрээс хэтэрсэн. Төр, нам хоёроо хольж хутгасан. МАН-ынхан ч нам гээчийн утгыг ойлгохоо больсон. Нам нь ч дүүрч. Хувьчлагдаад, хуваагдаад дууссан. Харамсалтай юм нь төрийг хэврэг, тогтворгүй болгож хувиргасан. Тэрнээс үүсэлтэй дотоод зөрчлийнх нь илрэл бол энэ.

Өөрчлөх нь ээ: Улс төрийн тэр үеийн момент УИХ-д унаад ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарт боломж олгосон. Гэлээ гэхдээ: Түүнийг есөн сар болгоод буулгалаа. Энүүгээр МАН 24 оны сонгуулиас хойш хоёр дахь Ерөнхий сайдаа сольж, гурав дахиа томилох гэж байна. МАН-ын эхний 10 сарын, хоёр дахь есөн сарын Засгийн газар юу хийв?

24 оны сонгуулийн дараа АН-тай хамтарч засаг байгуулаад овоо ажилласан. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн АН-тай хамтарсан Засгийн газрыг 10 сар ажиллуулсан. Тэр хугацаанд Монгол Улсын экспортын орлого хоёр дахин өсөж, эдийн засаг хоёр дахин тэлсэн. ДНБ-ий хэмжээ 37.4-80 их наяд төгрөгт хүрсэн. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4128 ам.доллараас 6898 ам.долларт хүрсэн. Зээлжих зэрэглэл нэг шат ахиж, олон улсын санхүүгийн байгууллагын өмнө Засгийн газрын нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхож эхэлсэн зэрэг суурь үзүүлэлтүүд дээшилсэн. Энэнээс гадна АН-тай хамтарсан Засгийн газрын 10 сард дөрвөн гайгүй том ажил хийсэн. 60 гаруй жил яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын, 30 гаруй жил яригдсан эрчим хүчний реформ болон үнийн чөлөөлөлтийн, 28 жил гацсан Монгол-Францын хамтарсан ураны, 20 гаруй жил улстөржиж гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийг эхлүүлсэн. Ер нь чиг МАН үе үед ярих том ажлаа АН-тай хамтарч байж л амжуулдаг. С.Баяр 2008 оны сонгуулийн дараа засагт АН-ыг урьж байгаад Оюутолгойн гэрээг хийсэн. Одоо хэлтэй амтай ч Монголын цор ганц том мөнгө эргэдэг төсөл болоод байж байна.

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилж есөн сар суулгаад эгүүлэн татлаа. Тэрээр томилогдоод л тоо ярьсан. Тоо худал хэлдэггүй гэж байгаад. Басхүү АН-тай хамтарсан засгийг муулахад хамаг цагаа барсан. Буухдаа ч: Биднийг Засгийн газрыг хүлээн авах үед нүүрсний үнэ унасан, экспорт хумигдсан, валютын нөөц багассан, инфляци өссөн, эдийн засгийн өсөлт 2.6 хувь хүртэл саарсан байсан. Хэрэв бид цаг алдалгүй шийдвэр гаргаагүй бол инфляци 15 хувьд хүрч, төгрөгийн ханш 4000 давж сулрах, төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын алдагдалд хүрэх бодит эрсдэл нүүрлэж байсан. Бид 2025 онд түүхэндээ анх удаа төсвийн зарлагыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, хэмнэлтийн тодотгол хийсэн. Үр дүнд нь: Нүүрсний экспорт 90 сая тоннд хүрч, нийт экспорт 15.8 тэрбум ам.долларт хүрлээ. Ноолуурын экспорт 4.7 дахин, махны экспорт 25.7 хувиар өслөө. Эдийн засгийн өсөлт 2.6- 6.8 хувь болж нэмэгдлээ. Инфляци 8.3- 6.5 хувь болж буурлаа. Төлбөрийн тэнцэл 600 сая ам.долларын алдагдалтай байсан бол 1 тэрбум.ам.долларын ашигт боллоо. Валютын нөөц түүхэн дээд хэмжээ буюу 7 тэрбум долларт хүрч, 2.1 тэрбум доллараар нэмэгдлээ гэв. Энэхүү тоонууд монгол айл өрхийн хаалгаар орж амжаагүй. Тоо хэвээр үлдэв. Харин Г.Занданшатар Ерөнхий сайд болсноор бодитой хоёр том ажил хийсэн.

Оюутолгойн арбитрын маргаанд Монгол Улсын Засгийн газар үндсэндээ бууж өгсөн. Энэ Засгийн газрын үед өмнө нь гаргаад байсан сөрөг нэхэмжлэлээ унагаж, тэрэн дээр хамтарч байсан гадны зөвлөх компаниудтай байгуулсан гэрээгээ ээлж дараалан улс төрийн өнгөтэйгөөр дэлгэж тэднийг татгалзуулсан. Энэ дөрөвдүгээр сард арбитрын шүүх хурал болно. Манай улс унана. Тэрхүү суурь тавигдсан гэж ойлгоход болно. Гэснээ: Г.Занданшатар “Рио”-д ширүүлээд уначихлаа гэдэг пиарыг сүлжээгээрээ битүү явуулж байна. Үгүй юм л даа, харин ч тэдэнд боломж олгосон. Арбитрын шүүх дээр ХөОГ-ний үеийн авлигын асуудал тавигдаад ацан шалаанд ороод байсан “Рио”-гийн дарга нар өнөөдөр Монголд байн байн бууж Г.Занданшатарын пиарт туслаад байсан, басхүү буухдаа: Эд нараас л боллоо гэдэг үг хэлэх эрх байх нь ойлгомжтой. Мөнхүү: Г.Занданшатарын Засгийн газар нэр бүхий компаниудад АМНАТ-ийн 200 тэрбумаас чөлөөлсөн. Жижиг дунд болоод бусад том компаниуд нь татварын хэрэээсэнд орж, гааль татварын байгууллага төлөвлөгөө нормоо биелүүлж чадахгүй, төрийн данс улайсан хэвээрээ…

Одоо МАН-ын 3 дахь Засгийн газар байгуулагдана. Ерөнхий сайд нь Н.Учрал. УИХ-ыг аль нэг намын дарга удирдаж болохгүй гэдэг зарчмын шаардлагыг АН тавьсан. Энийг ашиглаад Ерөнхийлөгч Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас эгүүлэн татлаа. Тэгсний шалтгаан юу байв?

Одоохондоо төгс тодорхой бус ч гурван шалтгаан харагдаж байгаа. Нэгдүгээрт: Уул нь анх Ерөнхийлөгчийн бодол өөр байсан гэдэг. Тэрээр Ж.Энхбаярыг Ерөнхий сайдаар томилох хүсэлтэй байсан. Гэснээ Г.Занданшатарт түр томилгоо өгсөн. Тэгснээр Г.Занданшатарт Ерөнхий сайд болох хувь заяаг эдлэх боломж таарч. Хэрэвзээ Г.Занданшатарыг жинхэнэ Ерөнхий сайд болгох байсан бол намын даргыг нь хамт өгөх байсан. Тэгээгүй. Тэгээд ч Г.Занданшатар Ерөнхий сайд болоод 27 оны сонгуульд чиглэж ажиллаад эхэлсэн. Ерөнхийлөгч энийг анзаарч: Дүрдээ итгээд байна уу даа гэж нэг бус удаа хэлж байсныг улс төрийнхөн ярьдаг. Уул нь Г.Занданшатар 25 оны есдүгээр сард огцорсон. Ерөнхийлөгч хориг тавьсан. Цэц шийд гаргасан. Тэгж хамгаалсан. Үлдээсэн. Ингэн барин үлдээснээ өнгөрөгч 7 хоногт дуудаад татаж байгаагаа дуулгаж. Өмнөхөнтэй нь Г.Занданшатар ухрах бодолгүй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Тэгснээ гэнэт өргөдлөө бариад гараад ирсэн. Үүнтэй дашраад Цэц дээр ч бүрэн эрхийн асуудал яригдаж эхэлсэн.

Хоёрдугаарт: Чуулганы эхэнд АН-аас УИХ-ын даргаар аль нэг намын дарга байж болохгүй, МАН-ын дарга Н.Учрал болихгүй бол бид чуулганд суухгүй гэсэн. 40 минут хуралдаад 42-уулаа ийм шийдвэр гаргасан. 100 хувь. АН чуулганд суусангүй гэдийж, Ерөнхийлөгч энэ хугацаанд хөдөө ажиллахаар мордсон. Гуравдугаарт: Г.Занданшатарын гэнэтхэн өргөдлөө өгсөнд Бодь-ийн 110 сая ам.долларын асуудал нөлөөлсөн байх. ҮАБЗ-ийн нууцалсан 19/05/05 зөвлөмж дээр гарын үсэг зурсан хүний 1 нь тэр. Л.Оюун-Эрдэнийн АТГ-т өгсөн өргөдөлд 110 сая долларыг саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай цогцолборт тараасан гэдэг мэдээлэл орсон. Энэнтэй холбогдох гар утасны мессэж задрах тухай хэвлэлийнхэн шуугьсан. Ихээхэн ноцтой мессэж улс төртэй холбоотой хүмүүсийн гарт орсон сураг сонсдоод байгаа. Тийм ч удахгүй хаа нэгтээгээс гарч ирэх сурагтай. Магадгүй энэнээс болгоомжилсон байх...

Ямар ч байсан 9 сар ч гэсэн Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар суусан, ажилласан Г.Занданшатар энэ долоо хоногт 35 дахь Ерөнхий сайд Н.Учралд ажлаа өгнө. Тэрнийхээ дараа тэр эргээд Ерөнхийлөгчийн тамгыг түших, эсхүл Ерөнхийлөгчид нэр дэвших 2-ын нэг рүү явна…

Ө.Билэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top