x

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа

УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар энэ сарын 22-24-нд БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд өчигдөр тус улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа.

Улс орныхоо хөгжлийн ирээдүйг түүчээлэх оюутан залуустаа цаг гарган, төрийн бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонсохоор уулзаж буйд Бээжин дэх Монголын оюутны холбооны дарга О.Хүсэлбаатар уулзалтад оролцож буй оюутнуудаа төлөөлөн УИХ-ын дарга Н.Учралд талархал илэрхийлсэн. Уулзалтын үеэр БНХАУ-д суралцаж буй оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлж байгаагаа УИХ-ын дарга танилцууллаа.

Тэрбээр одоогоос 20-иод жилийн өмнөх интернэт хэрэглээний талаар дурсамжаа залуустай хуваалцаад, “Өнөөдөр гар утаснаасаа интернэт орж, олон улсын мэдээ, мэдээллийг хүссэн үедээ чөлөөтэй авдаг болсон. Өөрчлөлт, шинэчлэлт өдөр тутамдаа нүдэн дээр өрнөж байгаа ч бид тэр бүр анзаардаггүй. Монгол Улс 10 жилийн өмнө ямар байсныг, өнгөрсөн жилээс өнөөдрийн хооронд хэрхэн өөрчлөгдөж, хөгжсөнийг ярьдаггүй. Тиймээс оюутнууд Та бүхэн Монгол Улсын хөгжил дэвшлийг хөндлөнгөөс үнэлэн харж, өдөр тутмын хөгжил, өөрчлөлтийг анхаарч, ирээдүйд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар бодож, хичээж суралцаарай” хэмээн захив.

Хувь хүний болон улс орны хөгжил нь тасралтгүй хөдөлгөөн гэдгийг онцлоод "10 жилийн өмнө Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 29 их наяд төгрөг байсан бол өнөөдөр 89.9 их наяд төгрөгт хүрсэн. Бүх аймаг, сум авто замаар холбогдож, аль ч суманд гар утас, интернэт хэрэглэж байна" гэв. Мөн тэрбээр оюутан залуусын оюун санаа, мэдлэг боловсрол, эзэмшиж буй чадвар дээр Монголын ирээдүй оршин тогтнож байгаа хэмээгээд "Эцэг, эх, гэр бүл, улс орон чинь та бүгдийг ирээдүйгээ хэмээн харж, бүх боломжоороо дэмжиж байгаа. Техник, технологийн дэвшилд суурилсан мэдээ мэдээллийн дунд бид амьдарч байгаа учраас шүүмжлэлт сэтгэлгээ, эргэцүүлэх, дүн шинжилгээ хийх чадвараа хөгжүүлж ирээдүйгээ, нийгмээ жолоодох болно. Мэдлэг, ур чадвараас илүүтэй хандлагыг чухалчилдаг цаг үе Та бүхнийг угтаж байна. Монголчууд оюун, сэтгэлгээний чадвар өндөр ч сахилга бат, тууштай байдлын үр дүнд хүрдэг мэдлэгээ хэрэглээ болгох чадвараа хөгжүүлэх шаардлагатай" гэдгийг уулзалтад оролцсон оюутнуудад УИХ-ын дарга захиж байв.

УИХ-ын дарга Н.Учрал төрийн үйлчилгээний цахимжилтын талаар, И-Монголиа-д оюутнуудын хэрэгцээт төрийн үйлчилгээг нэгтгэсэн “Оюутан” цэсний талаар мэдээлэл өгөв. Улмаар уг цэсэд гадаадад суралцаж буй оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн үйлчилгээг хялбарчлах, боловсрол, карьер, дадлага, төрийн дэмжлэгийн талаарх мэдээллийг нэгтгэсэн “E-Student 2.0” хөгжүүлэлт хийж байгааг танилцууллаа. Түүнчлэн УИХ-аас захиалан гүйцэтгүүлсэн бүх судалгааг parliament.mn сайтад нээлттэй байршуулсан, мөн sudalgaa.gov.mn цахим санд давхар байршуулсан болохыг дурдаад энэ нь гадаад улс орнуудад суралцаж буй оюутнууд мэдээллийн чухал эх сурвалж болно хэмээн найдаж байна гэв.

Мөн уулзалтын үеэр оюутан залуус УИХ-ын дарга Н.Учралаас асуулт асууж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх асуултад товч мэдээлэл өгч хариулаад "Эх орныхоо экспортолж буй бүтээгдэхүүн бүрд нэмүү өртөг шингээх, инновацлаг, үйлдвэрлэгч орон болох бодлыг тээж, суралцаж буй онолын мэдлэгээ ашиглан, эх орныхоо нөхцөлд дүн шинжилгээ хийж, шийдлийг гаргах чадвараа хөгжүүлээрэй” гэдгийг онцлон захиж байв. Оюутнууд “E-Student 2.0” хөгжүүлэлтийг хийж байгаад талархалтай хандаж буйгаа илэрхийлж, үүнтэй холбогдуулан тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар саналаа хэлсэн. Мөн дотоодын олон төрлийн судалгааг нээлттэй болгосон нь чухал ач холбогдолтой хэмээгээд тогтмол баяжуулж байхыг хүссэн юм.

Уулзалтад оролцсон оюутнууд хэрэгцээ шаардлагад нь нийцсэн төрийн үйлчилгээний шийдлийг санаачлан, хэрэгжүүлж байгаа УИХ-ын дарга Н.Учралд талархал илэрхийлэв. БНХАУ-д өдгөө 6300 монгол оюутан байгаагийн 40 хувь нь бакалавр, 20 хувь нь магистрийн түвшинд суралцаж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top