x

Ж.Энхбаяр: Шатахууны хямрал 4 сар үргэлжлэхээр байна

Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр /2026.03.24/ мэдээлэл хийлээ.

Ж.Энхбаяр: 

-"Дэлхий дахинд эдийн засгийн хямралын мөчлөгт нөхцөл байдал үүсэж, Ойрх Дорнодын бүс нутагт геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгааг онцлов. Улс орнууд эрчим хүчний дэд бүтцүүдэд харилцан цохилт өгч эхэлснээр дэлхийн газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн томоохон шок үүсэж, боловсруулах үйлдвэрүүдэд гэмтэл гарч бүрэн сэргэхэд 4-5 жил шаардагдах нөхцөл үүсээд байна.

Үүнтэй холбоотойгоор дунд хугацаанд шатахууны хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн дарамт нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд мөргөлдөөн үргэлжилсэн тохиолдолд 2026 оныг дуустал үргэлжлэх эрсдэлтэй байгааг дурдлаа. Энэ нь Монгол Улсын төсөв, санхүүгийн тогтвортой байдалд бодит эрсдэл үүсгэж болзошгүй байна.

Олон улсын зах зээлд, тухайлбал, Ормузын хоолойн нийлүүлэлт саатсанаас газрын тос, байгалийн хийн үнэ хоёр дахин өсөх хандлага ажиглагдаж байгаа нь дэлхийн эдийн засагт томоохон доргилт үүсгэж эхэлжээ. Монгол Улсын эдийн засаг гадаад худалдааны хувьд БНХАУ-тай нягт хамааралтай тул тус улсын эдийн засагт үүсэх нөлөөллийг анхааралтай ажиглаж байна гэсэн юм.

Шатахууны нийлүүлэлтийн хувьд Монгол Улсад одоогоор тасалдал үүсэхгүй, нөөц хангалттай байгаа хэдий ч үнийн дарамт нэмэгдэх төлөвтэй байна. ОХУ-тай байгуулсан АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах гэрээ хэрэгжиж байгаа бол дизель түлшний үнэ Сингапурын биржийн жишиг үнээс хамаардаг. Хэрэв уг жишиг үнэ гурван сар дараалан өссөн тохиолдолд 2026 оны долдугаар сарын 1-нээс үнийн шинэчлэл хийх хэлцэл эхлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг хэллээ. Дэлхийд нефтийн нийлүүлэлтийн шок үүссэний улмаас Монголын эдийн засаг хүндэрч, шатахууны хямрал 4 сар үргэлжлэхээр байна.

Түүнчлэн олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралын үед төсөв, санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд танилцуулж, Улсын Их Хуралд нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр болсон.

Хуулийн төсөлд төрийн байгууллагуудад хэмнэлтийн онцгой дэглэм тогтоох, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төсөв санхүүгийн сахилга батыг чангатгах, давхардсан чиг үүргийг шилжүүлэх, төрийн өмчийн компаниудыг татан буулгах, өр авлагыг барагдуулах зэрэг зохицуулалтыг тусгана. Энэ хүрээнд санхүүгийн үзүүлэлтийг байнга шинжилж, Монголбанк, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамыг бодлогын уялдаа холбоогоор хангаж, шаардлагатай тохиолдолд төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг эхлүүлнэ.

Өнгөрөгч онд төмөр зам түүхэндээ хамгийн өндөр 48 сая тонн ачаа эргэлт хийж, цахилгаан, дулааны үйлдвэрлэл хамгийн өндөр түвшинд хүрсэн. Эрдэнэт үйлдвэр хамгийн их боловсруулалт явуулж, нүүрсний салбар 90 сая тонныг экспортолж, ажиллах хүчний оролцоог 63 хувьд буюу өмнө байгаагүйгээр дайчилж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 7200 ам.долларт хүрсэн. Монгол Улсын эдийн засаг 90 их наяд ам.долларын эдийн засагтай орон болж, олон улсад эдийн засаг тогтвортой улс болсон хэмээн олон улсын экспертүүд үнэлж байна.

Манай улс эрчим хүчний нөөцөө бүрэн дүүрэн ашиглаж байгаа ба өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангаж чадахгүй байх түвшинд хүрсэн. Тиймээс эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтуудыг түргэтгэх, Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах шаардлагатай.  Хаврын тариалалтад шаардлагатай шатахуун, үр, бордооны нөөцийг бүрдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, эмийн болон стратегийн бараа бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 10 цаг 15 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top