x

УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар дугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна.

Тэрбээр өнөөдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзаж, хэлэлцээ хийв.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал МАН-ын даргын хувиар анхны гадаад айлчлалаа БНХАУ-аас эхэлж буйдаа таатай байгаагаа илэрхийлж, Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн удирдаж буй БХАТИХ нь Хятадын байр суурийг дэлхийн түвшинд бэхжүүлэх, улс төрийн шинэчлэлүүдийг хийхэд чухал үүрэг гүйцэтгэж буйд баяр хүргэлээ.

Мөн БХАТИХ-ын 4 дүгээр чуулган амжилттай хуралдаж, “БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ХV таван жилийн төлөвлөгөө”-г эцэслэн баталсанд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлснийг уламжлаад, Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахад нь хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улс “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмждэгээ илэрхийлж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хоёр улсын эрх баригч нам болон хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл чухал байр суурь эзэлдэг болохыг дурдаад, хоёр талын хууль тогтоох байгууллагын уламжлалт найрсаг харилцаа, харилцан айлчлал, солилцоо идэвхтэй өрнөж буйд баяртай байна гэв.

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралтай уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, ойрын хөрш Монгол Улстай сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа дурдав.

БНХАУ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэгээ мөн илэрхийлэв.

Тэрбээр хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, стратеги хөгжлийн зорилтоо харилцан уялдуулж, худалдаа, эдийн засгийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа улам тэлж байгааг тэмдэглээд, цаашид хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа онцлов.

Талууд хил дамнасан төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Мөн хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр талын мэргэжлийн Байнгын хороод, парламентын найрамдлын бүлгүүд болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцоог эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дугуйчин Б.Марал-Эрдэнэ “Tour of Thailand-2026” тэмцээнд оролцож байна саяхан “Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлээр уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн хүлэг” бүтээл шалгарлаа 3 мин Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт 1 цаг 9 мин УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна 1 цаг 50 мин Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна 1 цаг 52 мин Зинедин Зидан Францын шигшээ багийг дасгалжуулахаар тохиролцжээ 1 цаг 52 мин Сүхбаатарын талбайд "Улаанбаатарын хавар" арга хэмжээ зохион байгуулагдаж байна 1 цаг 54 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан 1 цаг 57 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 57 мин П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв 2 цаг 31 мин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн ярилцлага бүрэн эхээрээ 15 цаг 39 мин Ираны мөргөлдөөн хөрөнгийн зах зээлийг ганхуулж буй энэ үед санхүүгийн зөвлөхүүд юу гэж зөвлөж байна вэ? 15 цаг 50 мин Лондонд түргэн тусламжийн тэрэгнүүдийг шатаасан хэргийг антисемит үзэлтэй холбоотой үзэн ядах гэмт хэрэг хэмээн шалгаж байна 15 цаг 59 мин AI токенууд шинэ урамшуулал уу, эсвэл зүгээр л бизнесийн зардал уу? 16 цаг 3 мин Илон Маск SpaceX болон Tesla компаниудад зориулан чип үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцууллаа 16 цаг 7 мин Ираны дайн: Эрэг, арлууд руу нь халдвал Персийн буланг минажуулна гэж Тегеран сүрдүүлэв 16 цаг 10 мин Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн (ABC) ажилтнууд сүүлийн 20 жилд анх удаа ажил хаялт зарлалаа 16 цаг 21 мин Нью-Йоркийн ЛаГуардиа нисэх буудалд зорчигч тээврийн онгоц галын машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алдлаа 16 цаг 23 мин Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 7 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ 16 цаг 26 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top