x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Увс аймагт ажиллалаа. Ерөнхийлөгчийг Улаангом хотноо хүрэлцэн ирэхэд Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд аймгийн удирдлагууд, Улаангом цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч “Ойрад” хөгжимт драмын театрт ард иргэдтэй уулзан бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.

“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч хэллээ. Үүнд Увс аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.

Цаашид улсын хэмжээнд төрийн албаны бүх байгууллагын ажилтан, албан хаагчид ёс зүйг эрхэмлэн, сахилга хариуцлагатай байж, иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай үйлчлэх нь чухал байгааг онцоллоо.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, ашиг орлого, аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал сайжрах, ажлын байр бий болох, байгаль орчноо хамгаалах зэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгааг аймгийн удирдлага хэллээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд илэрхийллээ.

Увс аймгийн 140-өөд аж ахуйн нэгж “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлд хамрагдаж, хүчин чадлаа өргөтгөн, ажлын байр бий болгожээ.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Увс аймгийнх юм. Тэдний нэг болох О.Дээшинбаяр Энэтхэг Улсад мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж төгсөөд, одоо аймгийнхаа Эрүүл мэндийн газарт мэргэжлээрээ ажиллаж байна.

Увс аймаг бүтээн байгуулалтын хүрээнд 1 дүгээр сургууль, Нэгдсэн эмнэлэг, Төв цэвэрлэх байгууламжаа өртгөж, баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам, Увс нуур-Улаангом, Баруун тойруугийн хатуу хучилттай авто замаа шинэчилсэн байна.

Увс-Ховд аймаг чиглэлийн 163 км авто замын бүтээн байгуулалт эхэлсэн. Цаашид аймгийн төвийг 6 сумтай холбосон 164 км, Улаангом-Хандгайтын замаас Сагил сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, үр тариа хадгалах агуулах, Бөхмөрөн, Өндөрхангай сумын сургуулийн барилгын ажил эхэлнэ.

Увс аймаг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хил орчмын худалдаа, сэргээгдэх эрчим хүчний салбараа улам хөгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхүү анхаарч байна.

Цаашид эдийн засгаа төрөлжүүлэх, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал салбараа хөгжүүлж, иргэдийн орлого, амьжиргааг дээшлүүлнэ гэдгээ Засаг дарга Э.Насанбат хэллээ.

Мөн эдийн засгийн гол хөшүүрэг болсон мал аж ахуйгаа хөгжүүлэх, малын үүлдэр, угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд анхаарч, Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямаа, Тэс хэвшлийн адууг өсгөн үржүүлдэг.

Мөн жамц давс, чацаргана жимс зэрэг брэндээ дотоод, гадаадын зах зээлд тогтвортой нийлүүлж байна.

Увс аймгийн иргэд бүс нутаг төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, ялангуяа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг дэмжиж байгаад Ерөнхийлөгч У.Ххүрэлсүх талархал илэрхийллээ.

Тэрбээр аймаг, орон нутгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдтэй уулзах үеэр 1 дүгээр сургуулийн захирал Гомбосүрэнгийн Цэрэндуламд Гавьяат багш, Тээврийн удирдах газрын ахмад ажилтан Санжийн Батбандид Гавьяат тээвэрчин, “Хөдөлмөрийн шим хоршоо”-ны үүсгэн байгуулагч, Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын ахмад ажилтан Баяны Төвсанаад Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top