Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Суурин төлөөлөгч Ёко Фужимура энэ сарын 17-нд итгэмжлэх захидлаа гардуулав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын шилжит хөдөлгөөний байгууллагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд, мөн "Ковид-19" цар тахлын үед монгол иргэдийг гадаадын улс орноос эх оронд нь ирэхэд шаардлагатай тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд бүхий л дэмжлэгийг үзүүлэн ажиллахаа хэлэв.
Суурин төлөөлөгч Ёко Фужимура Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ тэмдэглэж, нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Суурин төлөөлөгч Ёко Фужимура нь Япон Улсын иргэн бөгөөд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Ирак, Кени, Танзани, Чад, Либери зэрэг улс дахь салбарт олон жил ажиллаж байсан гэж ГХЯ-наас мэдээллээ.



