x

Налайх дүүргийн эмнэлэг, дулааны станцын санхүүжилтийг шийдвэрлэнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүрэгт энэ сарын 22-нд ажиллаж, дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ.  

Ерөнхий сайд эхлээд тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилга, эмнэлгийн тусламж үйлчилгээний байдалтай танилцсан. Дүүргийнхээ 42 мянган хүн амд үйлчилдэг тус төв амбулатори, хэвтэн эмчлүүлэх тусламж, яаралтай тусламж, эх, барих, хүүхдийн тусламж эмчилгээ үзүүлдэг, эрүүл мэндийн хоёрдугаар шатлалын эмнэлэг юм. 1954-1987 онд барьсан олон талт байршилтай барилгатай, зарим барилгад нь мэргэжлийн хяналтаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ.

Налайх дүүрэг нь авто замын огтлолцолд байрлалтай учраас осол гэмтлийн шалтгаант тусламж багагүй хувийг эзэлдэг, яаралтай тусламжийн ачаалал өндөр ажээ. Тус дүүргийн удирдлагууд Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх төсөл”-д хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд дүүргийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр иргэдэд ойр, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг эрчимжүүлэх хэрэгтэйг тэмдэглэлээ. 

Гадаадын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлэх боломжийг судлан Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих “Аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх” төслөөр Налайх дүүргийн хүн амын хэрэгцээ шаардлагад үндэслэн шинэ эмнэлгийн барилгыг төлөвлөн шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо. Мөн дулааны дулааны шугам сүлжээ, цахилгааны дэд станцын өргөтгөл, цахилгаан дамжуулах агаарын сүлжээ барихад шаардлагатай хөрөнгийг олон улсын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр 2026 онд шийдэх боломжийг судлан Засгийн газарт танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Дулааны станцын техник, технологи нь хуучирч, үр ашиггүй ажиллаж байгаа нь дүүргийн хамгийн том бэрхшээл болжээ. Налайх дүүргийн Дулааны станц нь 1995 онд ашиглалтад орсон, гурван зуухтай. 46.2 Гкал/ц хүчин чадалтай бөгөөд одоо холбогдсон хэрэглэгчдийн ачаалал 48.6 Гкал/ц болж, шинээр хүлээгдэж буй хэрэглээ нь 11.9 Гкал/ц байна. 

Эрчим хүчний яамнаас өгсөн мэдээллээр дулааны станцын өргөтгөл шинэчлэлт, шинэ эх үүсвэр барих ТЭЗҮ-д таван зуухтай, нийт 216 МВт-ын хүчин чадалтай дулааны станцыг 100.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барих тооцоо хийгджээ. 2026 оны улсын төсөвт Налайх Дулааны шинэ эх үүсвэр барих эхний ээлжийн төсөл, арга хэмжээг 55.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгагдсан байна.

Уулзалтын үеэр Налайх дүүргийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дүүргийн удирдлагууд танилцууллаа. Тус дүүрэг уул уурхай болон аялал жуулчлалын чиглэлээр хөгжих боломжтой бүс нутаг. Эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэхэд дүүргийн удирдлага санаачилгатай, хамтран ажиллахыг Ерөнхий сайд уриаллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top