x

УИХ-ын дарга Н.Учрал “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцов

Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2026.03.20/ Монгол Улсын Филармонийн Их танхимд боллоо. Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Ринчений Чойномын мэндэлсний 90 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, Р.Чойном бол XX зууны хоёрдугаар хагасын нэгэн зурвасхан цаг үед шүлэг, зохиолоо бичиж байсан, Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц содон төлөөлөгч, тухайн цагийн нийгэм, хүмүүний амьдралын бодит үнэнийг тольдон илэрхийлэгч, иргэний эрх, эрх чөлөөг тунхаглагч, чөлөөт сэтгэлгээний дууч байсныг онцлон тэмдэглэв.

Үргэлжлүүлэн Эл яруу найрагч аавтай минь адил Хэнтий нутгаар овоглогддог, нутгийнхан болон нийтийн дунд домог мэт дурсагддаг, шүлэг зохиол нь хүүхэд цагийн минь хүсэл мөрөөдлийг хөглөж, эх орон, эх түүхээрээ бахархаж, омгорхох сэтгэлийг бадрааж басхүү өөрчлөгч сэтгэлгээний үрийг тархинд минь суулгасан, сэтгэлд минь хүндтэй байр суурийг эзлэгч яруу найрагч тул энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулахыг зөвшөөрсөн” гэлээ. Нөгөөтээгүүр, Улсын Их Хурлын даргын албан тушаалд томилогдоод бодлого болгон дэвшүүлэн ажиллаж буй “Чөлөөлье” санаачилга, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн зорилго маань яруу найрагчийн үзэл санаатай нийцэж байгааг тодотгож байлаа.

Засаг төрийн чанд хяналт цагдалтад байсан ч шүлэг найргаараа үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, тэр цагийн хатуу буулгад сөхрөлгүй ирэх цагийн дууч байж чадсанд түүний гавьяа оршиж байгааг Улсын Их Хурлын дарга Н.Учрал онцлоод, шинэ цаг ирж ардчилал эрх чөлөөний үзэл санаа нийтийн хүртээл болсноор төрөөс түүний ялыг цагаатгаж, авьяас билиг, бүтээх туурвилыг нь үнэлж 1991 онд Монгол Улсын Төрийн шагналыг нь нөхөн олгосон нь “худал нь үнэнд гүйцэтгэгддэг, зөв нь бурууг ялдаг”-ийн нотолгоо болсон хэмээв.  

“Аз жаргал хүнд амар ирдэггүйг, эрх чөлөө, тусгаар тогтнол их үнээр олддогийг тэр өөрийн амьдралаар харуулсан. Тэр амьдралаас эд баялаг, эрх мэдэл, гавьяа алдар хүсээгүй. Харин үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сэтгэх, бодох, бүтээх, туурвих эрх чөлөөг л хүссэн. Амьдралын бодит байдал засаг төрийн нүцгэн үнэнийг энгийн хэллэгээр яруу тодоор илчлэн бичсэн байдаг” хэмээн Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд онцолж байлаа.   

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан, Монгол Улсын Филармони хамтран зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд нэрт яруу найрагчийн гэр бүл, найз нөхөд, түүнтэй нэгэн үед амьдарч, туурвиж бүтээж байсан ахмад үеийн зохиолч, яруу найрагчид болон судлаач эрдэмтэд, урлаг соёлын төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцсон юм.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ нь Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Ринчений Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан жилийн турш үргэлжлэх үйл ажиллагааны эхлэл болж байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 41 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top