x

Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНМАУ болон ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Вьетнамын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцны нисгэгч, Азийн анхны сансрын нисэгч, ЗХУ болон Вьетнамын Ардын цэргийн баатар Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа.

1981 оны гуравдугаар сарын 22-30-нд Зөвлөлт-Монголын хамтарсан "Союз-39" сансрын нислэг амжилттай болж, Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь орон болсон. Ерөнхий сайд энэхүү түүхэн үйл явдлын 45 жилийн ойн мэндийг Ж.Гүррагчаа баатарт хүргээд бахархалт үйл явдал болж байсныг тод санадгаа дурсан ярилаа.

Энэ нь зөвхөн нэг нислэг бус, харин Монголын шинжлэх ухаан, судалгаа, олон улсын хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдал байлаа. "Союз-39" хөлгийн баг сансрын "Салют-6" станцад ажиллаж, анагаах ухаан, биологийн чиглэлээр олон чухал туршилт амжилттай гүйцэтгэсэн нь манай улсын шинжлэх ухаанд бодит хувь нэмэр оруулсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

БНМАУ болон ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Вьетнамын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцны нисгэгч, Азийн анхны сансрын нисэгч, ЗХУ болон Вьетнамын Ардын цэргийн баатар Фам Туаннар 1978 оноос ЗХУ-ын "Оддын хотхон"-д хоёр жилийн турш хамтран бэлтгэл хийж, тэр үеэсээ нөхөрлөсөн найзууд. Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан "Сансрын хамтын ажиллагаа" сэдэвт агаар, сансрын технологийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох хүндэт зочдын нэг юм байна.

Ноён Фам Туан хүлээн авч уулзаж буйд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт талархал илэрхийлээд өөрийгөө Монгол Улстай сэтгэл ойрхон хүн гэж тодотгов. Монголд олон ирсэн, анх 1965 онд хөл тавьсан, сансраас Монгол Улсыг харж байсан зэрэг дурсамжаа яриад монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ойд оролцохоор ирсэндээ баяртай байна гэлээ.

1980 онд сансарт ниссэн, Азийн анхны сансрын нисэгч, Вьетнам улсын төдийгүй Азийн түүхэн амжилтын эзэнтэй уулзаж буйдаа Ерөнхий сайд талархал илэрхийлээд хоёр баатрын нөхөрлөл болхувь хүмүүсийн харилцаа төдийгүй Монгол, Вьетнамын ард түмний найрамдлыг бататгаж, ирээдүйн хамтын ажиллагаанд урам зориг өгсөн нөхөрлөл юм гэдгийг онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top