x

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгарын Үндэсний Ассамблейн дэд даргыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайошийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, хүндэт зочидтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв. Манай улс гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш Унгар Улстай хөгжүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг болохыг тэмдэглэлээ. Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг дурдаад “Тиймээс дэлхийн бүх улс оронтой идэвхтэй харилцаж, харилцан итгэлцэл, үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлэхийг эрмэлзэж байна” хэмээсэн.

Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хоёр талын хүч чармайлтын дүнд идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ илэрхийлээд, тэр дундаа дээд, өндөр түвшний айлчлалын давтамж, харилцан ойлголцол сүүлийн жилүүдэд хоёр талд хэрэгжсэн айлчлалаар бэхэжсэнийг онцлон дурдав. Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улс парламентын засаглалыг бэхжүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан үнэт зүйлээ хадгалан хөгжих нь нэн чухал гэж үздэг болохыг тэмдэглээд 126 гишүүний бүрэлдэхүүнтэй анхны УИХ-ын талаар товч мэдээлэл танилцуулаад, 5 нам, эвслийн төлөөлөл бүхий энэхүү УИХ 32 эмэгтэй гишүүнтэй гэдгийг онцлов. Парламентын нийт гишүүдийн 25 хувь нь эмэгтэй гишүүд байгаа нь Ази тивийн дундаж үзүүлэлтээс давсан амжилт болохыг тодотгон хэлсэн.

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайош, цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд талархал илэрхийллээ. Хоёр улсын ард түмэн түүхээрээ, сэтгэл зүрхээрээ ойр дотно байдаг нь Унгар, Монголын харилцааны суурь болдог хэмээгээд, Монгол Улсын парламент дахь жендэрийн харьцаа нь чухал амжилт болохыг тэмдэглэн, сайшаав. Манай хоёр улсын харилцааны тэргүүлэх чиглэл нь боловсрол, соёлын салбар болохыг дурдаад Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр 200 монгол оюутан Унгарт суралцдаг нь бусад улс орныхоос хамгийн олон болохыг онцоллоо.

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Унгар Улсад мэдлэг, боловсрол эзэмшиж буй монгол залуус эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ хоёр улсын ард түмэн хоорондын харилцааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гээд иймд боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа илүү өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн.

Хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд парламент болон парламентын бүлэг хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг талууд тэмдэглээд, дээд, өндөр түвшний айлчлалуудын үеэрх яриа, хэлэлцээ нь бодит ажил хэрэг болоход Засгийн газар хоорондын комисс чухал үүрэг, оролцоотой хэмээн санал нэгдэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Обрущанский Борбала Анна болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top