x

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд 2026 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Одоогийн мөрдөж буй нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хүрээнд даатгуулагч шимтгэл төлсөн жил, авч байсан цалин хөлстэйгөө уялдсан тэтгэвэр авах буюу нэг эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байна гэж заасан. Тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудаас харахад дан ганц улсын тэтгэврийн даатгалын сангаас олгож буй тэтгэврээр даатгуулагч ирээдүйн амьжиргааны зардлаа бүрэн хангах боломжгүй байгаа юм. Олон улсын түвшинд ихэнх улс орнууд хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог улсын тэтгэврийн тогтолцооны нэмэлт байдлаар нэвтрүүлсэн байдаг. Мөн хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь хувийн тэтгэврийн сангууд, даатгалын компаниуд байдаг байна. 2023 оны байдлаар дэлхийн хөрөнгө оруулагчдын нийт хөрөнгийн 46 хувь нь зөвхөн тэтгэврийн сангуудын хөрөнгө байна. Түүнчлэн Олон улсын валютын сангаас 2025 онд хийсэн "Тэтгэврийн шинэчлэл ба хөрөнгийн зах зээлийн хөгжил" судалгаанаас харахад дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх тэтгэврийн сангийн хөрөнгийн 1.0 хувийн өсөлт нь хөрөнгийн зах зээлийн өсөлтийг 1.9-2.1 хувиар нэмэгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн сангийн хөрөнгө дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нэмэгдэх тусам хөрөнгийн зах зээлийн хэмжээ өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Нэг талаас хүн амын насжилтаас үүдэлтэй дундаж наслалтын өсөлт, тэтгэвэр авах хугацаа уртсаж байгаатай холбогдуулан зайлшгүй нэмэгдэж байгаа тэтгэврийн зардлыг хуваалцах, тэтгэврийн хэмжээ буурахаас сэргийлэх, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох нь төрийн өмнө тавигдаж байгаа асуудал бол нөгөө талаас иргэд хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлал бүхий хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд сайн дураар хамрагдаж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай гэж үзсэн байна. Тиймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжсэнээр өргөн мэдүүлж байгаа аж.

Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо нь сайн дурын, шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байх бөгөөд үйл ажиллагаа, засаглал нь ил тод байх, санхүүгийн бие даасан, найдвартай байх, өвлөгдөх зарчимд суурилах юм байна. Хуулийн төсөл нь Монгол Улсад тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх, даатгуулагч олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн бус өмчид тулгуурласан сайн дурын, хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож, хувийн нэмэлт тэтгэврийн санг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм. Түүнчлэн даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, даатгагчийн болон төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг, чиг үүргийг тодорхойлох, тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын удирдлагыг тогтоох, тэтгэвэр олгох, маргаан шийдвэрлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, хамгаалах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлж, ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй урт хугацаанд дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдэж, санхүүгийн зах зээлийг дэмжих нөхцөл бүрдэх юм.

Түүнчлэн иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэж, хуримтлалаасаа сонгож, нэг удаа, тодорхой хугацаанд, мөн насан туршдаа тэтгэвэр авах боломж бүрдэнэ гэлээ. Мөн иргэн тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд нас барсан бол тэтгэврийн хуримтлалаа өвлүүлэх боломжтой болох юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top