x

УИХ-ын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирлыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигураг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгад анх 2007 онд, Нээлттэй засаглалын түншлэлд 2013 онд тус тус нэгдэн орсон. Улмаар олборлох үйлдвэрлэлд мэдээллийн ил тод байдлыг ханган хэрэгжүүлэхээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг амлалт авсныг Улсын Их Хурлын дарга ярианыхаа эхэнд тодотголоо.

Манай улс Транспэрэнси Интернэйшнл байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийг ахиулах зорилт дэвшүүлж байгаа тул "Үндэсний баялгийн сан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай" бие даасан хуультай болох, хамаарах салбарыг тодорхойлох, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан зохицуулах шаардлага үүссэн талаар дурдав. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсгээс хуулийн төслийг боловсруулж, хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг онцлон тэмдэглэв.

Хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн компаниудын төлбөр тооцоо, гэрээ, тусгай зөвшөөрөл болон санхүүгийн мэдээллийг нээлттэй болгож, авлигын эрсдэлийг бууруулна гэдгийг Улсын Их Хурлын дарга тодотгож байв.

Хуулийн төсөлд зөвхөн уул уурхайтай холбоотой төдийгүй олон салбарын үйл ажиллагааг хамруулахаар тусгасан байна. Тодруулбал, эрдэс баялаг, ан амьтан, усны нөөц, ойн баялаг, байгалийн ургамлын нөөц, нийгмийн тэгш байдал зэрэг агуулгын хүрээнд олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, саналыг авч байна. Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигура, Монгол Улс олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын хэрэгжилтийг сайн хангадаг улс орнуудын нэг болохыг сайшаан тэмдэглээд, салбарын үйл ажиллагаанд стандартыг хэвшүүлэх, үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэх талаар санал солилцов.

Тэрбээр ил тод байдлыг хангахад Монгол Улсын төр, засгийн түвшинд төдийгүй иргэний нийгмийн байгууллагууд хамтран ажиллаж, олон талт оролцоог хангаж байгаа нь чухал болохыг тэмдэглэлээ. Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр холбогдох санал, зөвлөмжийн хүрээнд хамтран ажиллах, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Монгол Улс авлигын төсөөллийн индексээр урагшлахад энэхүү хууль чухал хувь нэмэртэйг тодотгоод, одоогоор байгалийн баялаг ихтэй дэлхийн 55 орон олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад нэгдэн орсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 40 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top