x

"Албаны нууц" гэх ойлголтыг халж, төрийн мэдээллийг ил тод болгох хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын дарга Н.Учралд өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв.

 Үндсэн хуульд заасны дагуу төрийн нууцлах мэдээллийг зөвхөн хуулиар тогтоох зорилгоор 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль (2004 онд шинэчлэн найруулсан)-ийг тус тус баталснаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцооны эрх зүйн үндсийг тавьжээ. Үүнээс хойш Төрийн болон албаны нууцын тухай хууль 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр батлагдаж, 1995 оны Төрийн нууцын тухай хуульд байгаагүй “албаны нууц” хэмээх шинэ нэр томьёо тодорхойлогдон, практикт одоо хэрэглэгдэж байгаа аж.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2023 онд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээнд “…Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 5.1.2-т ““албаны нууц” гэж задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг ойлгоно” гэж тодорхойлсон боловч “байгууллагын ашиг сонирхол” болон “салбарын ашиг сонирхол” зэрэг нэр томьёо, ойлголтын тодорхойгүй байдлаас үүдэн төрийн байгууллагын удирдлагаас байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хэт өргөнөөр албаны нууцад хамааруулах явдал нийтлэг байна. Учир нь “албаны нууц”-ыг тодорхойлох шалгуурыг хуульчлаагүйгээс төрийн байгууллага, агентлагийн дарга нар албаны нууц хэмээх ангилалд хэт өргөн хүрээний мэдээллийг хамруулж, иргэний мэдэх эрхийг зөрчих явдал их байна. Өнөөгийн байдлаар “албаны нууц” гэх ойлголтын хүрээнд төрийн байгууллага бүр өөрийн зоргоор мэдээлэл нууцлах тохиолдол цөөнгүй байна” гэж дурджээ.

Тодруулбал, хуульд “салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах” мэдээллийг албаны нууцад хамааруулахаар томьёолсон нь төрийн байгууллагаас нууцлах мэдээллийн төрөл, хэмжээ, агуулгыг хэт өргөжүүлж, мэдээллийг явцуу ашиг сонирхлоор албаны нууцад авах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тиймээс төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, иргэдийн мэдэх эрхийн баталгааг хангах, авилга, хүнд суртлыг бууруулах, төрийн байгууллагын албаны нууцын хадгалалт, хамгаалалт, хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэлбэр, мөн хуулийн 28-30 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 39 зүйлтэй бөгөөд төсөлд дараах зарчмын өөрчлөлтүүдийг тусгасан гэлээ. Тухайлбал,  Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нэрийг “Төрийн нууцын тухай хууль” болгон өөрчилж, тус хуулиар зөвхөн төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Энэ хүрээнд төрийн байгууллагын албаны нууцтай холбоотой зохицуулалтыг бүхэлд нь хуулиас хассан байна. Мөн төрийн нууцад хамаарахаас бусад төрийн байгууллагын бүх мэдээлэл ил тод, нээлттэй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэв. Түүнчлэн төрийн нууцын жагсаалтыг хуулиар тогтоох эрх зүйн үндсийг бүрдүүлж, парламентын хяналтыг бүрэн тогтоосон хэмээлээ. Хууль батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрх хангагдах суурь нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Мөн шийдвэр гаргалт хариуцлагатай, ил тод, нээлттэй байх, төрийн үйлчилгээ түргэн шуурхай, хүнд суртлаас ангид байх зарчмын хэрэгжилт хангагдаж, авилга, албан тушаалын гэмт хэрэг буурахад эерэг нөлөө үзүүлэхээс гадна төрийн байгууллага, албан тушаалтан үндэслэлгүйгээр мэдээллийг нууцад хамааруулах явдлыг таслан зогсоож, үйлдэл гаргахаас сэргийлэх, улмаар төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзжээ. Түүнчлэн Засгийн газрын шийдвэрээр төрийн нууцын жагсаалтыг салбар, байгууллагын хэмжээнд хэт өргөжүүлэн батлах зохицуулалтыг хүчингүй болгосноор төрийн нууцыг зөвхөн хуулиар тогтоох Үндсэн хуулийн үзэл санаа баталгаажна хэмээн тайлбарлалаа.

Хуулийн төслийг дагалдуулан Төрийн болон албаны нууцын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон хуульд заасан нэр томьёог жигдлэх, зохицуулалт хоорондын уялдааг хангах зорилгоор нийт 43 хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top