x

Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх ажлын хэсэг хуралдав

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.03.17/ боллоо. Энэ удаагийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Л.Соронзонболд, Г.Лувсанжамц, Р.Батболд нар оролцов.

Ажлын хэсэг энэ удаагийнхаа хуралдаанаар соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэхээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Кино урлагийн зөвлөлийн төлөөллийг оролцуулсан юм.

Зөвшөөрлийн тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Музейн тухай хуулийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас олгож буй зөвшөөрлийн талаар тус яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн танилцууллаа. Салбарын яам музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөөс гадна нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, Монгол Улсын нутаг дэвсгэрт палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх, соёлын биет бус өвийн судалгаа хийх зөвшөөрөл олгодог байна. Мөн өвийг сэргээн засварлах, зөөж тээвэрлэх, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, палеонтологи, археологийн олдворыг судалж шинжлүүлэх, сэргээн засварлахад зөвшөөрөл олгодог гэв. Үүний зэрэгцээ гадаад улсад үзэсгэлэнд гаргах зорилгоор улсын хилээр нэвтрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд кино зураг авалт хийх энгийн зөвшөөрөл зэргийг олгодог аж.

Тухайлбал, музейг төрийн болон орон нутгийн, хувийн өмчийн хэлбэрээр Монгол Улсын иргэн, хуулийн этгээд байгуулах бөгөөд 300-500 мянган төгрөгийн хураамж төлж, найман жилийн хугацаатай соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авдаг гэлээ. Тэрбээр "Музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон бусад энгийн зөвшөөрөл олгох процессийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдал, нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгж байх, зөвшөөрөл нь гурван жилээс доошгүй хугацаагаар олгох зэрэг үндсэн зарчимтай байхаар хуульчилсан. Манайхаас олгож байгаа энгийн 7 зөвшөөрөл нь байнгын давтагдахгүй, зөвхөн нэг удаагийн /процесс/ арга хэмжээг зохицуулах хэв шинжтэй бөгөөд агуулга ач холбогдол, цар хүрээ, цаг хугацааны хувьд Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулах боломжгүй" хэмээсэн. Иймд холбогдох онцлогийг харгалзан дээрх үйл ажиллагааг хялбар, хүртээмжтэй болгох үүднээс Зөвшөөрлийн тухай хуулиас хасаж, тухайлсан хууль, тогтоомжоор зохицуулах санал гаргав.

Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, хуулийн этгээд кино зураг авалт хийх зөвшөөрөл олгодог байсныг мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа болгон өөрчилсөн нь агуулгын хяналт тавихад асуудал үүсгэж, түүх гуйвуулсан, геополитикийн асуудалд сөргөөр нөлөөлөх, хүчирхийлэл, гэмт хэрэг сурталчилсан бүтээл хийгдэх эрсдэл нэмэгдэхээс гадна түр хугацаагаар зураг авалтын үед тоног төхөөрөмж оруулж ирэхэд хүндрэл үүсгэх эрсдэлтэй талаар хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин зөвшөөрөл авах процесстой биечлэн танилцсан бөгөөд хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй, мэдээлэл тодорхой бус, цахим хэлбэрээр зөвшөөрөл авах үйл ажиллагаа нь хаалттай, хаана ямар мэдээлэл, шат дамжлагаар явах нь тодорхойгүй байгаад шүүмжлэлтэй хандав.

Салбарын яам нь соёл талдаа хэт анхаарч, бусад салбарын бодлого, үйл ажиллагааг орхигдуулахгүй байхад анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа илэрхийлж байв.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас салбарын хэмжээнд зөвшөөрөл олгож буй нөхцөл байдал, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй хуулийн төсөл дэх зохицуулалтын талаарх салбарынханы байр суурийг Улсын Их Хурлын даргын 2026 оны 22 дугаар захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд сонсож, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 11 цаг 32 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top