x

УИХ-ын дарга Н.Учрал БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Атул Малхари Готсурвег энэ сарын 13-нд хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Атул Малхари Готсурве Улсын Их Хурлын болон МАН-ын даргаар сонгогдсонд нь Улсын Их Хурлын дарга Н.Учралд баяр хүргээд, Энэтхэгийн парламентад хоёр танхимын гишүүдээс бүрдсэн Энэтхэг, Монголын парламентын бүлэг байгуулагдсаныг танилцуулж, тус бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалт, танилцуулгыг гардуулав.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа эдийн засгийн агуулгаар улам баяжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, парламентын бүлэг, Байнгын хороод болон Тамгын газруудын харилцааг идэвхжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв.

Тэрбээр “Чөлөөлье” санаачилгын хүрээнд иргэдийн эрх, эрх чөлөөг хааж боогдуулсан, хүнд суртал үүсгэсэн журам дүрмийг цөөлж, хууль тогтоомжийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх эрх зүйн шинэчлэл хийхээр ажиллаж байгаагаа танилцуулан, үүний хүрээнд үнийн өсөлт, инфляцаас иргэдээ хамгаалах, бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, зөвшөөрлийн тогтолцоог халах, банк санхүүгийн реформ хэрэгжүүлнэ гэлээ.

Улсын Их Хурлаас явуулж буй шинэчлэлийг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлж, Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг төсөл, хөтөлбөр нь хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болж буйг онцолж, үүнд дэмжлэг үзүүлж ирсэн тус улсын парламент, Лок Сабха болон үнэтэй хувь нэмэр оруулж буй Элчин сайдад талархал дэвшүүллээ.

Элчин сайд Атул Малхари Готсурве Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй эдийн засаг, боловсрол, соёлын төслүүд, тэдгээрийн явцын талаар товч танилцуулж, худалдаа, санхүү, хөдөө аж ахуйн боловсруулах салбарын харилцаа ихээхэн идэвхжиж буйг дурдав. Түүнчлэн бүс нутаг, олон улсын байгууллагын түвшний хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцааг хөгжүүлэхэд идэвх санаачилга гаргаж ажиллахаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top