x

Энэ жил тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн 22 газар

УИХ энэ долоо хоногт Байгалиа хамгаалах зорилгоор зарим аймгийн газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Гэвч УИХ-ын гацаа арилаагүй учраас энэ мэт хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд нь хойшлогдсон. 

Тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөх судалгааны ажлын тайлангаас үзэхэд манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжилтөнд өртөж, нийт бэлчээрийн 70 орчим хувь талхлагдаж, 300 гаруй зүйлийн амьтан, ургамал устах аюулд орж олон арван  гол, горхи, булаг, шанд, нуур цөөрөм ширгэжээ. Ийнхүү жилээс жилд байгалийн унаган төрхөө алдаж буй байгалиа хамгаалахаар манай улс олон зорилт дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-аас доошгүй, Ногоон хөгжлийн бодлогод байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 60-аас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах тухай заалт бий. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 19.8 байгааг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь хүргэх зорилттой байгаа аж.

Тусгай хамгаалалтанд авахаар төлөвлөсөн 22 газар: 

1. Хөвсгөл аймгийн Цагаан уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сумын нутгийг дамнан орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар;
2. Дарьгангын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул, Хөргийн хөндийн байгалийн дурсгалт газрыг хамруулж, ангилал дээшлүүлэн байгалийн цогцолборт газрын ангиллаар; 
3. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Хөх нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
4. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Ташгайн таван нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
5. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “А” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
6. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “Б” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
7. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Мэнэнгийн цагаан хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
8. Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Халхын таван уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
9. Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт орших Баяндун уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
10. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
11. Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар;
12. Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Өлзийт сумын нутгийг дамнан орших Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
13. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Зотол хаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
14. Онгон таван булгийн байгалийн нөөц газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын зарим хэсгийг хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар;
15. Ховд аймгийн Мөст, Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви сумын нутгийг дамнан орших Сутай хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
16. Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин, Батноров сумын нутагт орших Улз голын эхийг байгалийн нөөц газрын ангиллаар;   
17. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дэлгэрхаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
18. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хилийн заагт Ховд аймгийн Булган, Алтай сум, Говь-Алтай аймгийн Бугат сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
19. Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагт Завхан аймгийн Отгон сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
20. Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Халхгол сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
21. Монгол дагуурын “Б” хэсгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Гурванзагал сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
22. Булган гол-Их Онгогийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Булган сумын зарим хэсгийг хамруулан байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр.

Одоогийн байдлаар Монгол улсын нийт газар нутгийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болно. 

Түүнчлэн орон нутгийн иргэд төрийн бус байгууллагуудын зүгээс тусгай хамгаалалтад авах шаардлагатай газар нутгуудын саналыг ирүүлдэг байна. Тухайлбал, “Хүний эрхийн хөгжил төв” ТББ, “Байгаль орчны судалгаа, мэдээлэл, инновацийн хүрээлэн” ТББ, “Байгаль хамгааллын судалгаа, хөгжлийн төв” зэрэг ТББ-аас экологийн хувьд чухал ач холбогдолтой газруудыг нэн түрүүнд хамгаалах нь зүйтэй талаар 400 орчим иргэдийн гарын үсэгтэй хүсэлтийг удаа дараа ирүүлжээ. Үүний дагуу Засгийн газраас 22 газрыг дархан цаазат газрын болон байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар тогтоолын төсөлд тусгажээ. Энэхүү тогтоолын төсөлд 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамруулсан юм байна. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах ажээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна 12 цаг 4 мин Монгол, Казакстан улсын хууль зүйн салбарын цахим шилжилтийн талаар санал солилцлоо 12 цаг 33 мин Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 34 мин “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн замналд түр өөрчлөлт оруулжээ 14 цаг 35 мин КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж, өөд болжээ 18 цаг 30 мин АНУ амласан зэвсгийн хангамжаа Украинд явуулж эхэлжээ 18 цаг 43 мин Сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрх олгох тэмцээн маргааш эхэлнэ 19 цаг 15 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ 19 цаг 40 мин Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цохилттой учрав 20 цаг 18 мин "Оюун ухаан"-ы Х.Хатанбаатар Азийн покерийн аваргад хүч сорьж байна 20 цаг 58 мин "Тавантолгой түлш" компанийн Зүүн үйлдвэр бие даасан халаалтын системтэй болно 21 цаг 15 мин БНСУ “AUKUS” түншлэлд нэгдэх боломжийг хэлэлцжээ 21 цаг 39 мин БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно гэх худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулав 22 цаг 8 мин Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн үгэндээ хүрээсэй билээ 22 цаг 35 мин Л.Чинбатад "худал мэдээлэл тараасан" хэргээр зорчих эрх хязгаарлах ял оногдуулав 23 цаг 22 мин Б.Жавхлан: Хуримтлалын санд төвлөрөх 500 тэрбумаар 10.000 айлд ипотекийн зээл олгоно 23 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 23 цаг 52 мин Улсын хэмжээнд лавлагаа шатлалын төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг зөөврийн компьютероор хангаж байна Уржигдар 18 цаг 19 мин Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байна Уржигдар 17 цаг 31 мин Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцжээ Уржигдар 16 цаг 29 мин
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал...
Top