Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Тус хуралдаанаар "Эрчим хүчний талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, "Төрийн өмчит компанийг татан буулгах тухай" тогтоолын төсөл, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх тухай тогтоолын төсөл, Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явц, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.



