x

Ерөнхий сайд Г.Занданшатар "Өргөө" амаржих газарт ажиллаж, эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 98 жилийн түүхтэй "Өргөө" амаржих газарт энэ сарын 08-ны өдөр ажиллалаа. Манай улсын хүн ам 20 жилийн хугацаанд 1 саяар өсөж, 3.6 саяд хүрээд байгаа юм. Ерөнхий сайд Г.Занданшатар "Хүний орчлонд анх ирж буй үрс, амаржиж байгаа ээжүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалж байдаг эмч, эмнэлгийн ажилтнууд, асрагч, сувилагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Засгийн газар хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгосон. Энэхүү бодлогынхоо хүрээнд 2026 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5:5 дахин нэмсэн. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх "Шинэ итгэл-Эрс шинэтгэл" таван жилийн төлөвлөгөөнд эх, нярайн эндэгдлийг бууруулах маш тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр цаг наргүй ажиллаж байдаг эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлэхээр зорин ирлээ" гэв.

"Өргөө" амаржих газарт нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргээс өдөрт дээд тал нь 35, багадаа 15 эх амарждаг байна. АНх 1928 онд байгуулсан амаржих газрын нийт ажилтнуудын 90 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг онцлогтой. Амаржих газрын удирдлагуудын танилцуулснаар "Өргөө"-д жилд 16 мянган эх амарждаг байсан бол 2025 онд 5400 болж буурчээ. Төрөлт буурсан нь хэд хэдэн учир шалтгаантай. Нэгдүгээрт, тухайн үеийн нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарын хөгжлөөс шалтгаалж 1993-2005 онд төрөлт хамгийн их буурсан жилүүд байсан. Энэ үеийнхэн яг одоо эргээд төрөх насандаа байгаа учраас төрөлт буурахад хамгийн их нөлөөлжээ. Хоёрдугаарт, амаржиж буй эмэгтэйчүүдийн дундаж нас 1995 онд 24 байсан бол 2024 онд 27 болсон дүн мэдээ гарчээ.

"Өргөө" амаржих газарт өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 8 эх амаржиж, гурван эмэгтэй төрөхөөр хүлээж байлаа. Тус амаржих газрын хамт олноос тавьсан хүсэлтийг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч, эмэгтэйчүүдийн хамгийн орчин үеийн эхо аппарат авах санхүүжилтийг газар дээр нь шийдвэрлэлээ. Засгийн газраас цаашид төрөх эмнэлгүүдээ онцгойлон дэмжинэ гэв. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар тус амаржих газраар үйлчлүүлж байгаа эх, үрсэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.157)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 03 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top