x

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангана

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2019 оныг “Хариуцлагатай хэрэглээ – Хэрэглэгчийн эрхийн жил” болгон зарлан, жилийн ажлын нээлтээ 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр олон нийтэд танилцууллаа.

Улсын зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нар үг хэллээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнгөрч буй 2018 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсын Засгийн газрын ивээл дор “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөн”-ийг нийгмийн бүхий л салбарын төлөөллийг  хамруулан зохион байгуулсан. Улсын зөвлөгөөнд оролцогчдоос хэрэглэгч, Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн болон төрийн бус бүх шатны байгууллага, аж ахуй эрхлэгчдэд хандан гаргасан зөвлөмжийг 2019 онд хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд тус зөвлөмжид тусгагдсан нэг томоохон ажил болох    “Хариуцлагатай хэрэглээ – Хэрэглэгчийн эрх”-ийн жилийг 2019 оны зорилт болгон улс орон даяар зарлан хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү жилийн хүрээнд хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог хангах, үүнд ХЭРЭГЛЭГЧ – ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД-АЖ АХУЙН НЭГЖ, БИЗНЕС ЭРХЛЭГЧИД гэсэн хамтын ажиллагааг чухалчилж ажиллах” -ыг онцоллоо.

Нээлтийн ажиллагаанд хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлын хариуцан ажилладаг яамдын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөл, агентлаг, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэрэглэгчийн мэргэжлийн төрийн бус байгууллагууд зэрэг төр, төрийн бус, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

Арга хэмжээний үеэр оролцогчдыг төлөөлж төрийн байгууллагаас  БСШУСЯ-аас Төрийн нарийн бичгийн дарга Н.Баярсайхан, МХЕГ-ын ХАБХААХГ-ын дарга Ч.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбар зөвлөлийн дарга Ш.Анхмаа, Чингэлтэй Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат,  төрийн бус байгууллагаас Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний Холбооны  ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шагжжав , аж ахуйн нэгж, байгууллагаас МҮХАҮТ-ын Хэрэглэгч үйлчилгээний газрын дарга  Ч.Оюунжаргал, хэрэглэгчийг төлөөлж  Иргэн  Ц.Чингүнжав  нар 2019 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай салбар чиглэлийнхээ хүрээнд хэрхэн хамтран ажиллах болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажилд өөрсдийн үүрэг, оролцооны талаар саналаа хэлж  “Хариуцлагатай хэрэглээ –Хэрэглэгчийн эрхийн жил”-ийг дэмжин  ажиллахаа илэрхийллээ.

“Хариуцлагатай  хэрэглээ – Хэрэглэгчийн эрх”-ийн жилийн арга хэмжээ нь  улс орон даяар жилийн турш үргэлжлэх бөгөөд хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудалд хэрэглэгч, үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч иргэн, хуулийн этгээдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлж, иргэдийн хэрэглээний соёл, мэдлэгт анхаарч, төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдэх бөгөөд жилийн ажлыг 2019 оны 11 дүгээр сард Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих Үндэсний зөвлөл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зүгээс нэгтгэн дүгнэхээр төлөвлөсөн байна.

Арга хэмжээний төгсгөлд  “Хариуцлагатай хэрэглэгээ – Хэрэглэгчийн эрх” –ийн жилийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид салбар бүртээ хэрэглэгчийн эрхийг дээдэлсэн, хэрэглэгчид “ХААН” титмийг бодитоор өмсүүлэхийн төлөө хамтран ажилласан жил байхыг бэлгэдэн хэрэглэгчийн төлөөлөлтэйгээ хамтдаа “ЦАН” цохиж жилийн ажлаа албан ёсоор эхлүүллээ.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 19 цаг 43 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 19 цаг 51 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 2 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 12 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 21 цаг 26 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 21 цаг 58 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 8 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top