x

Элчин сайд Н.Оюундарь Литва Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

, 2026 оны гуравдугаар сарын 6Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь энэ сарын 5-нд тус улсын Ерөнхийлөгч Гитанас Науседад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын үеэр Элчин сайд Н.Оюундарь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Литва Улсын Ерөнхийлөгч Гитанас Науседад уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, худалдаа, зам тээвэр, боловсрол, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлал зэрэг боломжтой бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байгааг цохон тэмдэглэж, энэхүү бэлгэ дэмбэрэлтэй ойн жилд Бүгд Найрамдах Литва Улсыг хавсран Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Гитанас Науседа Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайдын үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ нотлов гэж ГХЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бат инженер (202.9.40.69)
    Үгүй ээ ер энэ амьтан элчин сайд болсон юм уу. Барсболдыг долоож БОЯ-нд толгой хоргодож байсан амьтан сан
    2026 оны 03 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top