x

Аялал жуулчлалын 11 бүсэд менежментийн төлөвлөгөө боловсруулж, иргэдийн оролцоог дэмжинэ

Монгол Улсын Засгийн газар, Дэ Нэйче Консерванси болон Монголын Байгалийн Өв сангаас хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд байгаль орчинд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, Монголын Байгалийн өв сангийн удирдах зөвлөлийн дарга М.Болдоо гарын үсэг зурав.

Ингэснээр талууд байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг хамтран боловсруулж батлуулах, жишиг эко аялал жуулчлалын загварыг хөгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлнэ. Мөн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дагаж мөрдөх стандарт, шаардлагыг боловсронгуй болгож, энэ салбарт санхүүгийн хөшүүргийг оновчтой ашиглах, байгаль хамгааллын тусгай шаардлагыг зээлийн шалгуур зэрэг санхүүгийн механизмтай уялдуулахад анхаарах юм. Талууд санамж бичигтээ хамтын ажиллагааны төлөвлөгөөг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхдээ ажлын хэсэг байгуулан жилд хоёроос доошгүй удаа дүгнэх, сайжруулахыг тусгажээ. Энэ нь байгаль хамгааллын үр нөлөөг нэмэх, тогтвортой аялал жуулчлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдүүлэх, ТХГН-ийн хог хаягдлыг багасгах, байгальд ээлтэй аяллын соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр болох ажээ.

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар энэ үеэр ярихдаа, “Манай улс 2025 онд хамгийн олон жуулчин авсан. Жуулчид ихэвчлэн байгалийн үзэсгэлэнт газар аялдаг. Энэ нь байгаль хамгаалах орлогын эх үүсвэр болдог тул ТХГН-т хөрөнгө оруулах шаардлагатай гэж санамж бичиг байгууллаа. Жуулчдаас авах хураамжаар тогтвортой аялал жуулчлал, байгаль хамгааллыг санхүүжүүлэх нөхбөл бүрдүүлэхэд хамтарч ажиллана. ТХГТ-т нэг удаагийн хуванцрын хэрэглээг багасгах, хог хаягдлын менежментийг сайжруулах, байгальд үзүүлэх мөрөг нөлөөг багасгах судалгаа, аргачлал боловсруулах, нутгийн иргэдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарахаа онцоллоо.

Манай улсын эдийн засгийн солонгоруулахад аялал жуулчлал чухал үүрэгтэйг ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам тодотгоод, “Жуулчин авахдаа хог хаягдал бага, тогтвортой, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, илүү чанартай жуулчин татах бодлого хэрэгжүүлнэ. Улсын 12 аймгийн 17 газрыг аялал жуулчлалын бүсээр тодорхойлсон. Монголын Байгалийн өв сангийн дэмжлэгээр 11 газарт нь менежментийн төлөвлөгөө боловсруулна. Нутгийн иргэдэд түшиглэж байгаль хамгаалахын зэрэгцээ аялал жуулчлалаас тодорхой ашиг хүртэх тогтолцоо бий болгохыг зорьж байгаа. Бусад улс орон жуулчдаас байгаль хамгаалахад зориулж багахан хураамж авч хог хаягдлаа цэвэрлэх зэргээр ашигладаг зэргээр гадны сайн туршлагыг хэрэгжүүлж нутагшуулах нь чухал байна” хэмээв.

Монголын Байгалийн өв сангийн удирдах зөвлөлийн дарга М.Болдоо, “2024 онд байгуулагдсан манай сан олон улсын хандивлагчдын хөрөнгийг зөв зарцуулж удирдах үүрэгтэйгээс гадна улсын ТХГН-ийг 2030 онд 30 хувьд хүргэх, байгаль хамгаалахад нутгийн иргэдийг оролцуулж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, ТХГН-ийн санхүүжилтийг байнга тогтвортой болгох зорилготой. Санамж бичиг байгуулснаар ТНХГ-т нүүдлийн соёл, биологийн олон янз байдалд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд санхүү, мэргэжлийн туслалцаа үзүүлж, олон улсын жишигт нийцсэн ТХГН бий болгох юм. ТХГН-ийг загвар жишиг болгох олон улсын стандарт нэвтрүүлэх олон ажил хийнэ. Удахгүй тендер зарлан, хамгийн сайн үйл ажиллагаатай, тогтвортой жуулчлал хөгжүүлэх ТХГН-ийн байгаль, соёлыг тусгасан төслийг шалгаруулж 11-ийг нь сонгоно” гэлээ.

Санамж бичиг байгуулснаар дээрх байгууллагын хамтын ажиллагаа нь манай улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийг тэлэх, урт хугацааны тогтвортой санхүүжилтийн механизм бий болгох, хамгааллын нөлөөг нэмэх зорилго агуулж байгаа юм. Талууд тогтвортой аялал жуулчлалын тайлагналын загварыг Монгол Улсын Ногоон таксономи болон тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилттэй уялдуулан боловсруулж, хөрөнгө оруулагч, олон нийтэд ил тод мэдээлэхээс гадна төлөвлөсөн ажлаа хийх санхүүжилтийг хамтран бүрдүүлэх, бусад төслийг уялдуулах, үр дүнг нэмэх, сайн туршлага хуваалцахыг дэмжих ажээ.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын аялал жуулчлалын бүсийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ салбарт байгаль, түүх, соёлын өв, аялал жуулчлалын нөөцийг хамгаалах, ногоон эдийн засгийн хөгжүүлэх чиглэлээр 12 аймгийн 17 газрыг улсын аялал жуулчлалын зайн хөгжлийн бүс гэж тодорхойлсон. Энэ хүрээнд байгаль соёлын нөөцийг зохистой ашиглах, дэд бүтцийг бий болгон, жуулчдын зорин очих бүс нутгуудад менежментийг сайжруулахыг зорьж байгаа билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Увс нуурын "Отоглох цэг"-ийг хариуцан ажиллуулах тендер зарлалаа 2 цаг 25 мин Жүдогийн Азийн аваргаас Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ 2 цаг 26 мин АНУ-ын визийн бондын хөтөлбөрийн талаарх Элчин сайдын яамны тайлбар 2 цаг 27 мин Өмнөговь аймагт сурагчдад экологийн боловсрол олгох "Модны доктор" төсөл эхэллээ 2 цаг 29 мин Мал хулгайлах гэмт хэрэгт 333 хүн ял шийтгүүлжээ 2 цаг 31 мин Байгаль хамгаалагч П.Мөнхтөр: Иргэдийн байгальтай харьцах хандлага сайжирч байна 2 цаг 32 мин Дөрөвдүгээр сарын 17-18-нд ихэнх нутгаар хүчтэй салхилж, шуурга шуурна 5 цаг 13 мин Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа 5 цаг 13 мин Нийслэлд баригдаж буй төмөр зам доогуурх нүхэн гарцуудын бүтээн байгуулалт үргэлжилж байна 5 цаг 14 мин Хүү, торгуулийн орлогын аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ 5 цаг 20 мин Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 5 цаг 22 мин Nissan компани автомашинуудаа хиймэл оюун ухаанд суурилсан өөрөө жолоодох системээр тоноглоно 7 цаг 5 мин АНУ-ын Сенат Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхийг хязгаарлах тогтоолыг дэмжсэнгүй 7 цаг 6 мин Баянгол дүүрэгт 9.2 кг мөнгөн ус хууль бусаар хадгалж байсныг илрүүллээ 7 цаг 11 мин Гэр хорооллыг бүрэн камержуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ 7 цаг 12 мин Тариаланчдад хаврын тариалалтын шатахууныг хөнгөлөлттэй үнээр олгожээ 7 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнд хэлсэн үг 7 цаг 17 мин Дэлхий даяар хиймэл оюун ашигласан кибер халдлага нэмэгдэж байна 7 цаг 18 мин Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн өсөлт 8 цаг 46 мин Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь барьдаг харгис татвар 9 цаг 5 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... Дэлхийн 33 улс усны хомсдолд орж, ирээдүйд усны төлөөх мөргө...
Top