x

Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр болж буй Монгол Ардын Намын Бага хурлын хуралдаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн талаар илтгэл танилцуулжээ.

Тэрбээр "Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 оны эцсээр 6.8 хувийн үзүүлэлтэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тоо бол баримт юм. Энэ тоо баримтыг задалж үзвэл Монгол Улсын эдийн засгийн бүх салбарт бодит тоо, биет гүйцэтгэл бүх салбарт өссөн үзүүлэлт гарсан нь манай Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны зохих үр дүнгийн илэрхийлэл төдийгүй ирэх цаг хугацаанд итгэл төгс ажиллах урам зориг, эрч хүчийг өгч байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийн 40 хувь буюу 2.8 хувийг эзэлсэн байна. Түүний дараа Оюутолгой төслийн үр өгөөж эдийн засгийн өсөлтийн 1.1 хувийг бүрдүүллээ. Тиймээс Монголын эдийн засаг зөв чиглэлд, зөв голдиролдоо орж байна гэж үзвэл зохино.

Мөн аялал жуулчлалаас олсон орлого 700 сая ам.долларт хүрсэн нь эдийн засгийг өсгөх чухал тулгуур болж байна. Түүнчлэн 90 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд хэмжээг тогтоов. 2025 оны эхний хагаст нийт экспортын орлого 5.4 тэрбум ам. доллар байсан бол оны эцэст 15.7 тэрбум ам.доллар болж 3 дахин өслөө.

Уул уурхайн өсөлтөөс гадна аж үйлдвэрийн салбарт буюу тэр дундаа зөвхөн самнасан ноолуурын экспорт 3.8 дахин өсөж 335 сая ам.долларт хүрсэн байна. Дараагийн шатанд нэмүү өртөг шингээж, экспортын хэмжээ нэмэгдүүлэн эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэж байгааг харууллаа.

Валютын нөөц ч 7 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 1.5 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт гарлаа.

Манай Засгийн газар эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх зорилготой цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтөө иргэн бүрдээ хүртээсэн Засгийн газар байхын тулд бодлогын шат дараалсан шинэчлэлийг хэрэгжүүлнэ" гэжээ.

Түүнчлэн тэрбээр илтгэлдээ, "Бидний жинхэнэ дайсан бол өрсөлдөгч нам биш. Бидний жинхэнэ дайсан бол нийтийн баялгийг хулгайлж, бидний итгэлийг үгүй хийж, хөгжлийг маань боомилж буй тэр "үл үзэгдэх гар", тэр "хариуцлагагүй тогтолцоо", тэр авлига юм. 2025 онд авлига албан тушаалын гэмт хэрэгт 1369 холбогдогчийн 2259 үйлдэлтэй 1911 хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулж 225 хэрэг шүүхээр шийдвэрлээд байна. Үүний хүрээнд 163.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв. Авлигатай хийх, шударга ёсны тэмцэл цаашид үргэлжилнэ" хэмээн онцолжээ.

 


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top