x

Л.Гантөмөр: Ирж яваа цагийн бодлогыг өнгөрсөн үеийн сэтгэлгээгээр хийхгүй

АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.02.25/ сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Квотоор УИХ-д сонгогдсон гишүүдийн ёс зүйн асуудал хөндөгдөж байна. Жишээ нь саяхан танай намын дарга УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяад сануулга өгсөн. Та намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон гишүүддээ ямар шаардлага тавьсан юм бэ? 

 -Ардчилсан намаас УИХ-д квотоор 16 гишүүн сонгогдсон. Би тухайн үедээ нэгдүгээрт, үзэл санааны нэгдмэл байдал харсан. Фракцын төлөөлөл байдаг. Фракцууд нэрлээгүй, би намын даргын хувьд төлөөллийг багтаасан. Үг хэлэндээ анхаарахгүй алдаа гаргаж байгаа гишүүдэд улс төрийн намын удирдлага сануулга өгч байгаа нь зөв. Үг хэлний алдаа гаргахгүй байх үүрэг нь тухайн УИХ-ын гишүүнд заавал байх учиртай. Ямар нэгэн байдлаар сошиалаар хүмүүстэй хэрэлдэх, ямар нэгэн байдлаар хараалын үг хэрэглэхээс татгалзаж явах ёстой. Энэ бол парламентын гишүүний ёс зүйн дүрэмд байдаг. Парламентын гишүүний ёс зүй гэдэг тусдаа асуудал. Энийг гишүүн болохоосоо өмнө гишүүн болъё гэж бодож байгаа хүн болгон мэдмээр юм билээ.

Жишээлбэл, гадагшаа яваад казино тоглож болохгүй, бааранд ороод зодоон цохион хийж болохгүй. Бүр цаашилбал архи дарснаас хол байх хэрэгтэй гэх мэтчлэн ёс зүйн дүрэмтэй. УИХ-ын Ёс зүйн дэд хороо ажлаа хийх хэрэгтэй. Би 2005 онд Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байсан. Тэр үед гишүүд болон сайд нар ёс зүйн алдаа гаргахад тэр хүн дээр дүгнэлт гаргадаг. Энэ бол нэг талаас парламентын дотоод ажил. Жагсаалтаар хэрхэн хүмүүсийг оруулж ирэх вэ гэдэг журмаа жишээ нь Ардчилсан нам эртхэн батлах хэрэгтэй. Ямар шалгуур шаардлага тавьж жагсаах вэ. Би чинь намаа нэгтгэх гэж явсан. Нам нэгдсэн. Нэгтгэхийн тулд салаад байгаа фракцуудын төлөөллийг шингээх нь миний хувьд шударга ёс. байсан.

-Гишүүдийн ёс зүйн асуудалтай зэрэгцээд эмэгтэйчүүдийн квотыг бууруулах асуудал хөндөгдөж эхэллээ? 

-Засаглалын байдлаа бид хараад байдаг, системийн тухай онолдож ярьдаг. Мөн чанар нь хаанаа оршин байна вэ гэвэл үзэл санаа юм билээ. Үзэл санаа өөрөө урагшаа явахад эмэгтэйчүүдийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Эмэгтэйчүүдээ орхисон төр засаг байж болохгүй. Энэ бол ирж яваа цаг.  Ирж яваа цагийн бодлогыг өнгөрсөн үеийн сэтгэлгээгээр хийж болохгүй. Эмэгтэйчүүд байна уу, эрэгтэйчүүд байна уу, хамаагүй гэж байгаа бол дээр үеийн сэтгэлгээ. Ирж яваа цагийн сэтгэлгээ юу вэ гэвэл жендерийн асуудал заавал яригдана.  Энийг сөрж явлаа ч очих цэг нь эмэгтэйчүүдийн орлцоотой ийм төр ирнэ, Монголд хэрэгтэй.

Эмэгтэйчүүдийнхээ квотыг буулгая гэдэг юмаа манай эрчүүд татаж авах хэрэгтэй. Тэр бол хуучин цагийн үлгэр. Хуучнаар сэтгэж болохгүй.

-Ардчилсан намын вэб сайт руу ороод иргэн регистрийн дугаараа оруулангуут овог нэр, гэрийн хаяг гээд хувийн мэдээлэл нь гарч ирээд байна, Хувь хүний мэдээллийн тухай хуулийг зөрчөөд байгаа юм биш үү гэдэг асуудал хөндөгдөж байна? 

-Зөрчил гарахгүй байх. Соптвээр хийж байгаа компанийн хариуцлагын асуудал. Соптвээр хийж байгаа компани хэнд энэ мэдээллийг ил харуулах вэ гэдгээ шийдэх ёстой. Программын алдаа гаргалаа гээд Ардчилсан намыг буруутгаж болохгүй. Ардчилсан нам цахим бүртгэл хийж байгаа нь маш сайн. Бүх хүн өнөөдөр сошиал дээр амьдарч байна. Цахим технологийг бүх түвшиндээ нэвтрүүлэх ёстой. Аюулгүй байдал дээрээ анхаараад явах ёстой.

Намын гишүүдийн бүртгэл ил байхаар нөгөө намынхаа гишүүдийг намнах юм биш үү гэдэг яриа олон жил явсан. Би бол намын гишүүдийн бүртгэл ил байх нь зөв гэж боддог.

Яагаад гэвэл төрийн албыг улс төрийн намаас хол байлгахын тулд намын гишүүдийн бүртгэл ил баймаар юм билээ. Яагаад гэвэл ямар хүн намаар дамжаад төр лүү орсон бэ гэдгийг мэдэх эрхтэй. Мэдэхгүй бол болохгүй. Төр өөрөө намд үйлчилдэг. Сонгууль болохоор яамдууд нүүдэг. Батлан хамгаалахын сайд нэр дэвшингүүт яам тэр чигтээ нүүж очоод сайдынхаа төлөө ажилладаг. Энэ бол асар буруу. Ингэж ажиллачихаад дараа нь төрийн бодлогыг яаж хэрэгжүүлэх юм. Ийм асуудал байгаа учраас улс төрийн намын гишүүний бүртгэлийг ил байлгахыг шаардах хэрэгтэй. Тэрэн дотроо гэрийн хаягийг хаа, тодорхой мэдэллийг хаагаад нэрс бол ил байж байх ёстой. Ингэж байж хэн намаар дамжиж, хэн сонгуулиар дамжиж төрийн албанд шингээд байгаа вэ гэдэг тодорхой харагдана. Цахим бүртгэл бол зөв, технологийн алдаа байгаа бол яаралтай засах хэрэгтэй.

-Та Ерөнхийлөгчид нэр дэвшихэд бэлэн гэдгээ мэдэгдсэн, танд ялалт байгуулах боломж хэр байгаа юм. Танай нам хэр дэмжих вэ? 

-Нам доторх сунгааны тухай яригдаж байгаа. Нам дотор олон хүн сунгаанд оролцоосой гэж бодож байна, нээлттэйгээр. Намын гишүүд ялах хүнээ гаргаад ирнэ. Манай намынхан хэнийг ялуулахаа мэддэг.  Гантөмөрийн тухайд ярихаас илүүтэй нам  доторх сунгаа нээлттэй, чөлөөтэй, өргөн талбар дээр явах ёстой. Бидний дуу хоолой сульдаад байна. Яагаад гэвэл Ардын нам 23 сайд, хотын дарга, дүүргийн даргаараа дамжуулаад өдөр бүр ярьж байна. Ардчилсан нам бол дуугардаг хүн нь цөөхөн. Парламент завсарласан үед гишүүд нь тойрог руугаа явдаг ч юм уу. Зурагт асаахаар ихэнхдээ МАН-ын сайд нар л бодлого яриад сууж байгаа. Олон хүн дэвшиж, олон хүн Монгол төрийн ирээдүйн тухай яриасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна. Шударга сонгууль болоосой гэж хүсч байна. Ард түмний сэтгэлд байгаа хийж бүтээгээсэй гэдэг зүйлийг тээж гарч ирсэн хүн байгаасай л гэж бодож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top