Монгол Улсын макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг өсөлттэй гарчээ. ДНБ өсөж, экспорт нэмэгдэж, гадаад валютын нөөц тэлж, төсвийн сахилга бат сайжирсан нь тогтвортой бодлогын бодит үр дүн байв.
Инфляц тогтворжиж, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, хувийн хэвшлийн идэвх нэмэгдсэн нь эдийн засгийн суурь бат бөх байгааг харуулсан байна.
"Морин жил бидэнд хурд, тэсвэр, урагшлах эрчийг бэлгэдэж байна. Өсөлтийг зөвхөн тоон дээр бус, айл өрхийн орлого, ажлын байр, бүсийн хөгжлөөр илэрдэг байлгах нь Засгийн газрын зорилт. Экспортын төрөлжилт, дотоодын үйлдвэрлэл, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, тогтвортой өсөлтийг хадгална" гэж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ.



