x

УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал 2026 оны гадаад харилцааны түүхэнд чухал байр суурь эзэлнэ

УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал 2026 оны гадаад харилцааны түүхэнд чухал байр суурь эзэлнэ

Манай үе үеийн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрууд залгамж чанараа хадгалсан, энх тайванч, бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт, онолын хувьд прагматик гадаад бодлого явуулж ирснийг УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал харуулж байна. Хоёр хөрштэгөө харилцааны түвшинг тэнцүүлж чадсан, хоёр хөрштэй харилцахдаа тэнцвэр барьж байна, хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд ч тэнцвэр барьж байна. Олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж байна. УИХ-ын даргын айлчлалтай яг давхцаад БНХАУ-тай Гадаад хэргийн дэд сайд нараар ахлуулсан стратегийн зөвлөлдөх уулзалт эх орондоо хийлээ. УИХ-ын даргын айлчлалын өмнөхөн Ерөнхий сайд Давост дэлхийн эдийн засгийн форумд оролцохдоо АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Энхийн зөвлөлд нэгдэж байгаагаа дэлхий дахинд харууллаа. Үүсгэн байгуулагч анхдагч улсын нэгээр тодорлоо. Гадаад харилцааны сайд маань АНУ-д айлчлаад ТНБД-тай хэлэлцээ хийгээд явж байна. Хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд тэнцвэр барьж харилцаж байгаа сүүлийн дөрвөнүйл явдлыг би жишээлж байна.

 

Энэ том өнцгөөсөө Монгол-Оросын харилцааг харах хэрэгтэй юм. УИХ-ын даргын айлчлал бол тэгж их шүүмжлүүлээд байхаар явдал биш. Шүүмжлэх эрх нь ард иргэдэд бий. Тэд шүүмжилнэ, хардана, үгээр дайрна. Тэр бол тэдний эрх. Гэхдээ тэд тийм олуулаа, массаараа биш шүү дээ. Монголчуудын олонхийн санаа сэтгэлд Монгол-Зөвлөлтийн найрамдлын сэтгэхүй гүн бат суусан, хоёр их хөршөөсөө хойд хөршөө илүүд тавьдаг. Тийм учраас нийгэмд энэ айлчлалыг зөв үнэлж дүгнэж таарна. 

Дэлхийн нийтийн уур амьсгал түвэгтэй, манай хоёр хөрш ба гуравдагч хөрш гэж үздэг Өрнөдийн гүрнүүдийн хооронд зөрчилтэй, маргаантай байгаа боловч манай улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, тэнцвэртэй гадаад бодлого дээрээ үнэнч байна гэдгээ Гадаад харилцааны сэргэлтийн энэ он жилүүдэд нотлон харуулж байна. Айлчлалууд хоёр урсгалтай, тогтмолжсон, өргөн хүрээг хамарч байна. Үүнийг Монгол-Оросын харилцааны өнөөгийн өрнөлт харуулна. УИХ-ын даргын айлчлал бол хариу айлчлал. ОХУ-ын Төрийн Думын дарга манай улсад 2023 онд албан ёсоор айлчлаад урьсны дагуу хариу айлчлал. Тэгээд ч энэ жил Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг хоёр талдаа тэмдэглэнэ. Энэ ойн олон арга хэмжээний эхлэл болгож УИХ-ын дарга Москваг зорьсон. Парламент хоорондын харилцаа маш идэвхтэй хөгжиж байна. 

Нөгөө талаас Монгол маань Оросоос хэрхэн ямар хамааралтай билээ гэдгээ бодолцох нь зүй. Бензин шатахуун, эрчим хүч гээд нүүрээ улалзуулан гуйдаг улс шүү дээ бид бол. Тэр талаасаа ч өндөр дээд түвшинд, хүн хоорондын, удирдагч хоорондын итгэмжилсэн харилцаагаа алдахгүй байх хэрэгтэй. Орос, Хятад хоёртой тэр ч өнцгөөс бид харилцаагаа хөгжүүлж ирсэн. Гурван улсын Төрийн тэргүүнүүд Бээжинд уулзаад 5 сар өнгөрч байна. Тэр уулзалтыг залгуулаад манай Ерөнхий сайд Владивостокт Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан, дараахан нь Москвад ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтад очиж оролцсон, одоо УИХ-ын дарга айлчилж байна. Дээд өндөр түвшний айлчлалыг давтамжийг хадгалж байна. 

Тийм учраас УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал 2026 оны гадаад харилцааны түүхэнд хүндтэй байр эзлэнэ гэж бодож байна. 

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Wefred Zero (217.79.118.167)
    WHAT CAN I DO TO RECOVER MY STOLEN BITCOIN? CONSULT // GEO COORDINATES RECOVERY HACKER I have read a lot of stories about people losing money to investment scams. I too have been a victim of this scams. I lost about $700 in Bitcoin some months ago, I searched around and tried to work with people ,unfortunately I was scammed as well. This happened for months until I came across GEO COORDINATES RECOVERY HACKER. I would first want to thank GEO COORDINATES RECOVERY HACKER for their professional support and unshakable devotion, which resulted in the successful recovery of my money. I would highly recommend them to anyone in need of such services. Details for getting in touch: Email: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram:@Geocoordinateshacker
    2026 оны 02 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 36 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top