x

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдунг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Хятадын Гадаад харилцааны дэд сайдын түвшний яриа хэлэлцээний ээлжит уулзалт амжилттай болсонд баяр хүргэж, уг механизм нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах, харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.

Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, цаашид харилцааны идэвхтэй чиг хандлагаа хадгалж, төрийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон хоёр улсын ард иргэдэд бодит ашиг тусаа өгөх төсөл, хөтөлбөрүүдийг тууштай урагшлуулахын төлөө байгааг илэрхийлэв.

Тэрээр Монгол, Хятад хоёр улс бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмаар бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстойг тэмдэглэв.

Хятадын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Гадаад хэргийн сайд Ван И-гийн мэндчилгээг уламжлав. Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон мөнхийн хөрш бөгөөд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт идэвхжиж байгаад баяртай байгааг илэрхийлж, Стратегийн яриа хэлэлцээний хүрээнд санал солилцсон ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө монголын талтай нягт хамтран ажиллахаа мэдэгдэв.

Мөн тэрээр Хятад улс хөрш зэргэлдээ улс орнуудтай "найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй" байх гадаад бодлого явуулж, удахгүй батлагдах БНХАУ-ын Нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө "Бүс ба Зам" санаачилгын дагуух улс орнуудтай өндөр чанартай хөгжлийг хамтдаа бий болгох зорилтыг тусгаж байгаа нь хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаанд илүү их боломж бүрдүүлнэ хэмээн онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 2 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 11 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 17 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 22 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 26 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 30 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 24 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 15 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 19 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 42 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 49 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 11 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 19 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 42 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top