x

УИХ-ын дарга Н.Учрал ажлын хэсгүүдэд чиглэл өглөө

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай энэ сарын 6-нд уулзаж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны талаарх явцын мэдээллийг сонслоо.

Тэрбээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актуудыг тодорхойлж, авлига, хүнд суртал үүсгэж, хуулиас давсан дүрэм журамд дүн шинжилгээ хийж, засаж сайжруулах чиглэлд хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг цаг алдалгүй, шуурхай хийх шаардлагатайг онцлов.

ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 24 илтгэлийг УИХ-д танилцуулсан. Үүнээс УИХ-ын 8, Хууль зүйн байнгын хорооны 10 тогтоолыг баталсан. Эдгээр тогтоолд тусгасан санал зөвлөмжийг анхаарч, хууль тогтоомжийн төсөлд тусгаж ажиллахыг анхаарууллаа.

УИХ-ын дарга, УИХ болон Засгийн газрын гишүүдийн хамт зүүн, хангайн бүсийн аймгуудаар ажиллаж, иргэд, олон нийтийн санал хүсэлтийг нээлттэй сонсож, санал солилцох хүрээнд нийтлэг асуудлыг онцолж байгааг анхаарч ажиллахыг хүсэв. Үүнд,

-Төрийн албан хаагчдын цалин хөлстэй холбоотой шийдвэр хэрэгжихгүй байгаа, цалин хөлсийг ялгавартай тогтоодог, цомхотгол нь төрийн байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулдаг, ажиллах нөхцөлийг сайжруулах хэрэгтэй гэх зэрэг хүсэлтэд анхаарах шаардлагатай байгааг анхаарч ажиллахыг хүслээ.

-Ахмад настны тэтгэвэр, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх талаарх иргэдийн саналыг уламжиллаа.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шаардлагатай төсөл хөтөлбөр, газар олгох эрхийг орон нутагт шилжүүлэхэд анхаарах иргэдийн саналыг танилцуулав.

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос нөлөөлөлд өртөж байгаа аймаг, сумдад илүү хуваарилахтай холбоотой саналыг онцлов.

-Малчны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, өрхийн амьжиргааг дэмжих, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг хориглож, хязгаарлахгүй байхыг анхааруулав.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарлаа хандуулж ажиллахыг чиглэл болгов.

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.5.1-д заасан “нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алсдлагдсан байх” шалгуурыг багасгаж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг нийтлэг асуудлыг анхаарч ажиллахыг хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 12 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top